”Петро чайна дачин тамсаг”-т гал гарч хоёр хүн амиа алдаж, 10 машин шатжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 11
Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна дачин тамсаг" компанид их хэмжээний гал гарсан байна. Гал өчигдөр 20.00 цагийн үед гарсан бөгөөд Онцгой байдлын алба шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Галын улмаас хоёр хүн нас барж, арав гаруй машин шатжээ. Мөн нэг ажилчин 70 хувь түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдэн, улмаар Хятад руу яаралтай эмчлүүлэхээр явуулсан байна. Одоогоор газрын тос асгарч гал гарсан тухай мэдээлэл бий ч, ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарах бололтой. Галын шалтгааныг эх сурвалжаас тодруулахад "Шинжээчдийн баг өнөө өглөө хэргийн газар луу явсан. "Петро чайна дачин тамсаг" компани нь 100 хувь гадны хөрөнгө оруулалттай, хятад ажилчид ажилладаг газрын тосны олборлогч компани. Монгол хүн ажилладаггүй. Удахгүй галын шалтгаан тодорхой болно" хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн ажилладаггүй gej xudal buu xel dee

1  |  0
zzz(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн ажилладаггүй gej xudal buu xel dee

1  |  0
зочин(203.91.118.122) 2025 оны 03 сарын 13

түмрээс болж шатсан юмуу аюулгүй байдлаас болсон юмуу тодорхой мэдээлэл оруулмаар юм

1  |  0
зочин(203.91.118.122) 2025 оны 03 сарын 13

Гал түмрээс юмуу аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэсэн тайлбар хэрэгтэй байна

1  |  0
Top