Супермаркетэд хар тамхины хольцтой мах худалджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 11
АНУ-ын Флорида мужийн Тампа хотод дэлгүүрээс худалдаж авсан махнаас болж нэг гэр бүлийн дөрвөн хүн хорджээ. Маханд үл таних этгээд хар тамхи хольсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тодруулбал, Ронни Моралес болон түүний жирэмсэн эхнэр Жессика Росадо нар асар том сүлжээ бүхий "Walmart" дэлгүүрээс үхрийн мах худалдаж авсан байна. Оройн хоолны дараа хамгийн түрүүнд Моралес өөрийгөө нэг л биш байгаагаа мэдэрч эхэлсэн байна. Харин эхнэр нь эмнэлэгт хүргэгдэж, хугацаанаасаа өмнө төрсөн байна. Хэсэг хугацааны дараагаар тэдний зургаа болон долоон настай охидуудад галлюцинация буюу хүртэхүйн эмгэгийн шинж тэмдэг илэрч эхэлсэн гэнэ. Тиймээс махыг шинжилгээнд явуулахад найрлаганд нь хар тамхи байсан аж. Одоогийн байдлаар Тампа хотын цагдаа нар махны найрлаганд хар тамхи илэрсэн явдлыг тодруулахын тулд шалгаж байгаа юм. Түүнчлэн "Walmart" дэлгүүр агуулга дахь бүх махаа шинжилгээнд явуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top