Ц.Анандбазар Д.Дорлигжавтай найз, эсвэл Д.Чинзориг жинхэнэ бойкотлогч

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 11

“Сод Монгол”-ын экс болон эдүгээгийн эздийг тойрсон дуулиан сүүлийн үеийн сэнсааци болов бололтой. Хэн хэнийгээ хэвлэлийн хуудсаар муулж, өөлөх тэдний хэн нь буруутайг хууль хяналтынхан тогтооно. Эсвэл цаг хугацаа үнэнийг нь ил гаргаад ирнэ. Тэгвэл Ц.Анандбазар болон Д.Чинзориг гэж чухам яг хэн бэ.


Ц.Анандбазар

Өрсөлдөгч нь түүнийг хамгийн сүүлд телевиз, сонинуудтай “хаалтын гэрээ” гээчийг байгуулж, үнэн мөнийг дарлаа гэж хурцаар шүүмжиллээ. Гэрээг 28-наас үзэглэж эхэлсэн ба нэг байгууллагатай л гэхэд 5-10 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэнэ.

Д.Чинзоригийн хэлж буйгаар, Ц.Анандбазар үнэнээс айгаагүй л бол ийм үйлдэл хийхгүй байсан аж.

“Сод Монгол”-оор овоглуулсан Анандбазар хэмээн энэ эрхмийн нэр хаа нэгтэй, хааяахан базаахгүйгээр сонсогддог ч энэ удаагийнх шиг барим тавим байсан нь үгүй. Түүнийг одоогоор энэ компанийн хуучин захирал Д.Чинзоригт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа.

Нарийн явдлыг хэвлэлээр бичсэнээр нь харвал, Д.Чинзориг 2000 оны үед Ц.Анандбазарт шатахуун зээлээр өгдөг байжээ. Чухам яг ямар гэрээ байгуулж хийсэн ажил гэдгийг аль аль тал нь мэдээлээгүй байгаа ч Ц.Анандбазар “Сод Монгол групп”-ийг байгуулсан нь хууль бус гэж нөгөө тал тайлбарлаж байгаа юм.

Хамгийн гол нь, Д.Чинзоригийн нэхэмжлэл өөрийнх нь бусдаас авах өрийг мань нөхөр хуурамч бичиг баримтаар өөрийн болгож авсан аж. Үүнийг залилан гэж үзсэн Д.Чинзориг Ц.Анандбазарыг шүүхэд өгч, улмаар анхан шатны хурлаар түүнийг буруутай гэж тогтоосон. Харин давж заалдах шатны шүүх хурал Анандбазарыг буруугүй гэж үзжээ.

Одоо хэвлэлээр Ц.Анандбазарыг Н.Энхбаярын гар хөл байсан учир өдий дайны амжилттай яваа гэж бичиж байна. Гурав дахь Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Д.Дорлигжавын туслах Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татан авч Ц.Анандбазарын талд ажиллаж, түүнийг өмгөөлж эхэлсэн ч гэцгээх болов.

Тэр ч бүү хэл, зарим хэвлэлд “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Ц.Анандбазарыг дагуулан “Ханамаса” зоогийн газрын тусгай өрөөнд манай компанийн гишүүн Р.Батбаяртай уулзаад “Миний дүү Ц.Анандбазар нь танай компанид өртэй юм байна. Одоохондоо чимээгүй байж байгаач, энэ сонгуулиар манай нам ялна. Би чамайг “НИК”-ийн захирал болгоно. Тиймээс Д.Чинзоригийг өрөө нэхэхгүй байх талаас нь яриарай”” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Д.Дорлигжавын туслах оролцож байгаа учраас Ц.Анандбазар ямар нэг ял зэмгүй өнгөрнө гэж мөрийцөж эхлэв. Дээрх яриа үнэн бол ч байдал эвтэй биш л гэсэн үг дээ. Ёстой л цаг хугацаа харуулах байх.


Д.Чинзориг

Энэ хүний талаар олон нийт тийм ч их зүйл мэдэхгүй. Харин нэг л өдөр гадуур “Ц.Анандбазарыг бойкотлогч” нэрээр яригдах болсон. Түүнийг хэвлэлийн хурал хийсний дараахан “Сод Монгол”-оос тайлбар хийж “Д.Чинзориг ямар шалтгаанаар удаа дараа ингэж хурал зохион байгуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал аль хэдийн хууль, шүүхээр яваад дууссан. Бид маргааш албан ёсны мэдээлэл хийж, холбогдох баримт сэлтийг үзүүлэх болно” гэсэн.

Шүүхээс бүх хэргийн үнэн мөнийг тогтоосон гээд байгаа ч чигээрээ зүтгэсээр байгаа энэ хүнийг зарим хэвлэлд мөнгө саах гэж байна гэж бичих болов. Тэрбээр бас энэ хэргээс болж Нийслэлийн прокурор асан Ш.Сүхбатыг ажлаас халсан талаар ярьж, үүний цаана Ц.Анандбазар байгаа гэсэн.

Харин Ш.Сүхбат энэ талаар мэдэгдэл хийж “Тийм зүлй огт байхгүй. 2010 онд Д.Чинзоригийн гомдлоор энэ хэргийг хянаж байсан. Гомдолд дурдсан зарим нэмж шалгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн даалгавар бичиж шалгуулсан боловч, тухайн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн ажиллагааг зогсоосон юм. Иргэн Д.Чинзориг нь бусдыг залилан мэхэлсэн болон мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн хэргээр 2008 онд шүүхээр, жил зургаан сарын хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж гарч ирээд гомдол гаргаж заргалдсан байдаг” гэжээ. Эндээс харахад мань эр нээрээ бойкотлох гээд ч байх шиг. Эсвэл мөнгөний сүрэнд дарагдчих гээд ч байх шиг.


Хэн нь худалч вэ

Энэ хоёр эрхмийн хэрэг яаж шийдэгдэх бол. Нээрэн прокурор, цагдаа, шүүхгүй Ц.Анандбазарын талд орсон бол яаж шийдэгдэх нь тодорхой. Үгүй бол, Д.Чинзориг томоохон сэнсааци дэгдээж мөнгө салгах гэж байгаа гэдэг нь үнэн. Ямар ч байсан хууль хяналтынхан ажиллаадахаг. Бас тэгээд цаг хугацаа хэнийх нь үнэн гэдгийг ялгах байх даа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boldoo(112.72.11.123) 2025 оны 03 сарын 13

Anandbazariig hylhi gedgeer n olon Hun medne deodoo bas prokyroryydig hylhidana da bolgoomjtobai

1  |  0
Zochin(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Sod mongol n Ganbold zahiral l bn sh dee

1  |  0
Zochin(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Anand bas tiim ch muu humuujiltei hun bish dee bi tsoohon jil hamtarch ajillasan huniihee huwid dajgui shuu

1  |  0
зочин(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Чинзориг гэж 1998 оны үед хов хоосон мөнгөгүй, захирал л гэвэл долигонож гүйдэг залуу байсан. Тэгэхэд Анандбазар чинь бүүр хөлөө олсон том бизнесмен байсан ш дээ.

1  |  0
Содхүү(112.72.13.79) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын гадаад хэлний мэдлэг гэж лут аа лут. Гадаад үг их хэрэглэх дуртай ч гэж жигтэйхэн. Бойкотлох гэвэл тал талаас нь хаах боох, харьцуулахгүй байх гэсэн үг болно. Бодвол рекэтлэх гэж хэлэх гэсэн бололтой. Рекэтлэх нь айлган сүрдүүлж мөнгө нэхэх гэсэншүү үг.

1  |  0
Erka(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Anandbazar ichmeer. Yma chinzorigoos avsanymabycaaj ogoochee

1  |  0
todoo(202.179.8.3) 2025 оны 03 сарын 13

Chinzorig bish Anandiin hun Ganboldiin zurag tavijee.

1  |  0
rfew(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

yasan ch bayan yum muusain luivarchid xaxuulichid

1  |  0
zochin(202.21.120.242) 2025 оны 03 сарын 13

Anandbazar chn uugnaasaa hov hoosn bsansh tee.yun Sod mongol ve.Baga tengeriin amand Zunduin Dorj gdg hun ehelj buugaad daraa nn ooriin duu Baymbaa gdg 3-r emnelgiin emch emegteig 1 jil lager gargii geed buulagsan ternii tom huuhed nn Anandbazar.2 emegtei 1 eregtei duutei.Tgd ehleed Tsetsegee gdg angaahad surdag huuhentei suugaad 3 sar bolood terneesee salad odoo ene ehnerteigee suusan.Er nn bol hun chanr nn holiin chigchii huruunii zavsar bdag hernees l baga nohor doo

1  |  0
эрх чөлөө(103.26.194.25) 2025 оны 03 сарын 13

Цэцээ Гүн- монгол эрсийн, монгол түмний хийморь сүлдээ даатгаж эрч хүч авч байдаг тэнгэрт ойрхон хайрханы орой дээр,хүсэл юугаа шивнэдэг овооны хажуханд ШШГЕГ-н 90 жилд зориулсан пайз бичиг хадсан суврага байх...Хийморь сүлдний овоон дээр монгол эрсийг шорон руу далласан энэ т1 гэхэд ч багадмаар суврагыг нурааж буулгахыг ШШГЕГ-с шаардаж байна.Монгол бол Шорон Улс биш...

1  |  0
Top