"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс 21.5 жилийн ял оноон хориод байгаа. Тэднийг эх орныхоо газар шороог хамгаалахын төлөө урт нэртэй хуулийн хэрэгжилтийг нэхэж тэмцсэн, төр болон олон нийтэд аюул занал учруулаагүй хэмээн "Гал үндэстэн" холбооныхон мэдэгдээд байгаа юм. Энэ хэргийг өнөөдөр зөвтгөх нэгэн байхад буруутгах хүн ч олон байна. Тэгвэл саяхан Ц.Мөнхбаяр нар хорихоос ил захидал илгээсэн байна. Тэд ил захидлаа "Хөрстөд мандах хөх толбот монголчууддаа илгээх захидал" хэмээн хаяглажээ. Захидалд, шүүн таслах ажиллагаанд хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж мэдэгдээд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ёсоор шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцон тайлбар мэдүүлэг өгөх боломжоор хангахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 3 )
Bolomj olgooch
гуцдаг халтар бэ