АНУ-д жил бүр 3000 гаруй хүүхэд төрсөн эцэг, эхийнхээ гарт амиа алддаг болохыг судалгаагаар гаргажээ. Ийм хэрэг 1976-2007 оны хооронд гарсан нийт гэмт хэргийн 15 хувийг эзэлж байна.
Эрдэмтэд яг ийм судалгаа өмнө нь хийж байсангүй. Харин тоо баримт л гаргаж байжээ. Brown их сургуулийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалснаар, эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хүүхдүүдийн 38 хувь нь 0-6 настай байсан аж.
Мөн эдгээр хөөрхий хүүхдийн 58.3 хувь нь хөвгүүд, 41.7 хувь нь охид байв. Хамгийн аймшигтай нь 90 хувь нь бие махбодийн ноцтой гэмтлээс болж амиа алдсан байжээ. Харин алуурчдын 78.3 хувь нь аав нар аж.
Алуурчин ээж нарын дийлэнх нь 27 хүртэлх настай, харин аав нар нь 35 хүртэлх настай байдаг гэнэ. Адгийн хүйтэн сэтгэлтнүүп хүүхдүүдийг ихэнхдээ боомилж, живүүлж, бас өндрөөс шидэх аргаар алдаг байх юм.
Эрдэмтдийн судалгаагаар гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь шизофрени өвчтэй, энэ нь үе үе сэдэрдэг юм байна. Энэ өвчний хүндрэл 18-30 насанд ихэвчлэн тохиолддог аж. Мөн бага насны хүнд дурсамж, бэлгийн дааврын хэвийн бус ялгарал зэрэг нь мөн энэ насанд хамгийн хурцаар илэрч гардаг.
Гэхдээ амиа алдсан хүүхдүүдийн цөөнгүй хувь нь ядуу тарчиг амьдралаас болж аав, ээжийнхээ гарт өртсөн байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
Америкт шизо өвчтөнгүүд асар их байх нь л дээ