13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна..

Сэтгэгдэл ( 0 )