Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Монголчуудын инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэхээр "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Японы засгийн газраас Монгол улсын Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа аж. ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар хоорондын "Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл"-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Эдийн засгийн хөгжлийн яаман дээр 10 цагт болно.

ҮХАА-н  нэг давхарын хурлын зааланд Ази-Номхон далайн бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 32 дугаар бага хурлын "Уур амьсгалын өөрчлөлт-хүнсний аюулгүй байдал" сэдэвт өндөр хэмжээний форум болно. ҮХАА-н сайд Х.Баттулга нээж үг хэлнэ.

10:00 цагт "SS club" - д "Барилгын зориулалтаар газар олгох, газрын эрх шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"- ын төслийн хэлэлцүүлэг болно.

"Хөгжлийн танхим"-д 18:00 цагаас Ерөнхийлөгчийн шадар туслах олон улсын эдийн засагч, орчуулагч Э.Содонтогос лекц уншина.

Монголын Скаутын холбоо МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран тус сургууль дээр 15 цаг 30 минутаас скаутын үйл ажиллагааны талаар оюутан залууст өртөөчилсөн сургалт зохион байгуулах юм байна.

09.30 цагт "ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН" -ийн 301 тоотод "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль"-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top