Онгоцны аюулгүй байдлыг О.Магнай дарга шалгаад олон нийтэд мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines”-ын МН370 агаарын тээврийн онгоц сураггүй алга болсон. Уг аюул зорчигчдын сэтгэл зүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Монгол улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын дөрвөн авиа компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтанд хамрагдсан байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг энэ сарын 20-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгөхийг ИНЕГ-аас хүссэн байна. Холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top