Цэргийн баярт зориулсан яруу найргийн наадам өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо. Мөн энэ онд Халхын голын байлдаанд ялалт байгуулсны  75 жилийн ой тохиож байгаа. Эдгээр түүхт ойг угтан  эх орны сэдэвт яруу найргийн санг баяжуулах, цэрэг эх орны сэдэвт бүтээлийг сурталчлан нийтийн хүртээл болгохоор “Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадмыг зохиох гэж байна. "Эх орны цэрэг" яруу найргийн наадам өнөөдөр 14:00 цагаас Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top