Бид илүүдэл жинтэй хүмүүсийг хараад "хөдөлгөөнгүй идэвхгүй байдал, идэш уушаа ихдүүлснээс болсон" гэсэн дүгнэлтийг ихэнхдээ гаргадаг. Гэвч энэ нь заримдаа өнгөц дүгнэлт байх бөгөөд асуудлын цаад шалтгаан үүнээс илүү нарийн байх боломжтой.
Хэт таргалалттай, илүүдэл жинтэй хүмүүсийн нэлээн хувь нь ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД орсон байдаг. Итгэхэд хэцүү сонсогдож болох ч энэ бол бодит байдал юм. Тэдгээр хүмүүс шим тэжээл муутай, хэт боловсруулсан (үхмэл) хоол хүнс ихээр хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь тухайн хүний шаардлагатай байгаа эрдэс бодис, амин дэм, шим тэжээлийг өгч чаддаггүй.
Хүний бие мах бод өөрт хэрэгтэй зүйлсийг идэж ууж байгаа зүйлсээс ямар нэгэн байдлаар авч л таарна, тийм болохоор шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өөрөө мэдэхгүй хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байх бөгөөд тэр чинээгээрээ ашиггүй калорийг авах бөгөөд хүний бие түүнийг нь өөхөн эсүүдэд хадгалана --> ТАРГАЛАЛТ гэсэн үг.
Энэ шалтгааны улмаас илүүдэл жинтэй, хэт таргалалттай хүмүүс байнгын "өлсгөлөн" байдаг юм. Тэгэхээр хичнээн дасгал хийгээд, гэдэс таталт хийгээд илүүдэл жингээсээ салж чадахгүй байгаа хүмүүс эхлээд таргалалтынхаа жинхэнэ шалтгааныг тодорхойлох нь маш чухал юм. Шим тэжээл муутай, хэт боловсруулсан "үхмэл" хүнс гэдэгт дэлгүүрүүдийн лангуунуудаар өрөөтэй байдаг сахар, гурилаар чигжээтэй бүх төрлийн чихэр, жигнэмэг, элдэв янзын амттан, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон, юугаар мэдэгдэхгүй хиймэл хоолнууд бүгд багтана.

Сэтгэгдэл ( 0 )