"Домог" хамтлагийн морин хуурч Д.Шинэцог Төрийн ордны Их танхимд "Морин хуур мину" тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт энэ сарын 21-нд болох бөгөөд Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан сонгодог бүтээлүүд эшиглэх юм байна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал, Б.Шарав, Б.Мөнхболд, олон улсын хөгжмийн зохиолчийн шагналт Ш.Өлзийбаяр нарын шилдэг бүтээлүүд тоглогдох аж. Урилгаар Улсын филармонийн симфони оркестр оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )