Найз залуудаа 48 цаг зодуулан амь насаа алдсан гэх 21 настай охины биед хийсэн хоёр дахь задлангийн хариу “архины гүн хордлогын улмаас нас барсан” гэж гарсан. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн II хэсэгт шалгаж байсан бөгөөд дүүргийн прокурорт шилжүүлжээ. Хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу болох Г.Алтанхүүг шалгаж байгаа юм. Хохирогчийн ар гэрийнхний хувьд түүнийг талийгаач 21 настай охины үхэлд буруутай гэж үзэж байгаа бөгөөд шүүх эмнэлгээс хийсэн задлан шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Odoo tegeed alaagui bolood olon udaa ugui gesen hariu garsan l bj taaraa shuu dee niilehgui geed odoo uah vedee huurhii um sain amgalan bh boltuhai