Өнөөдөр бөөрний өвчтэй хүмүүст үнэгүй үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Өнөөдөр "Бөөр хамгаалах дэлхийн өдөр". Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гаригт "Бөөр хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлжээ.

 
"Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг орон даяар идэвх санаачилгатай, нээлттэй тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ЭМЯ-аас зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр "Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт иргэдийг бөөрний өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаас гадна дараалалгүй үйлчлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top