“Цагийн ажил”-д зуучлах яармаг болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор яармагийг өнөөдөр  зохион байгуулна. Уг яармаг нь Монголд анх удаа  болж буй “Цагийн ажил”-д зуучлах яармаг юм  байна. Хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах ажээ. Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.82) 2025 оны 03 сарын 13

Цагийн ажлын зар тавичаад байнгын ажилд авна гээд байгаа хүмүүс болиоорой цагийн ажил бол цагийн ажил өдөр өдөртөө цалин мөнгөө авдаг ажил шүү дээ уулан

2  |  0
Close menu