“Хувийн юм хүмүүс ээ, ойлгож байна уу. Өнөөдөр Монголын циркийг өдий зэрэгтэй авч явж байна. Энэ бол өмч. Хатуу тэмцэнэ шүү, Магнай”... Д.Дагвадорж өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлэв.
Циркийн хуудуутай хувьчлалын талаар ам нээсэн ШӨХТГ руу сумогийн Их аварга Д.Дагвадорж ингэж дайрлаа. Уг нь Засгийн газрын энэ агентлаг О.Магнайгийнх биш. Тэр хүн зүгээр удирдаж байгаа болохоос дотор нь суучихаад хувийн ажлаа амжуулдаггүй байлтай.
Тийм ээ, хувьчлал яаж ч явагдсан бай тэр бөмбөгөр дээвэртэй байгууламж Д.Дагвадоржийн өмч. Гэхдээ тэр Монгол Улсын цирк. Дэлхийд хэмжээгээрээ тавдугаарт орох үнэт байгууламж. Энд Монголын гэх тодотголтой циркийн урлаг хөгжиж, үзэгчдийн суудал пиг дүүрэн, тасалбар нь олдохгүй байсан цаг бий. Тун саяхан ийм байсан.
Харин одоо тэнд номын худалдаа, яармаг үзэсгэлэн, дэлгүүр хоршоо, банк гээд явуулаагүй үйл ажиллагаа байхгүй. Урьд нь циркийн амьтдыг тэжээж, өсгөж, жүжигчид нь бэлтгэлээ хийдэг байсан өрөө, тасалгаа, жүчээнүүд одоо шил толь шиг гялалзан, дотор нь лав циркийн биш байгууллагууд ажиллаж байна.
“Бухимдаж байна, аварга нь”. Бухимдахаас яах вэ, хуудуутай ч гэсэн хувьчилж авсан өмч рүү нь төр дайраад эхэллээ. Дашрамд хэлэхэд, ШӨХТГ гэдэг чинь О.Магнай биш төр юм шүү.
Саяхан даа, Монголын нэрийг уран нугаралтаар дэлхийд гаргаж яваа жүжигчин, Гиннесийн номонд энэ бишрэм авьяасаараа бичигдсэн бүсгүй Монголд ирээд циркийн хаалгаар ороод сэтгэл нь шимширсэн талаар сэтгүүлд ярьжээ.
Дахин хэлэхэд, циркийг хувьчлахдаа үйл ажиллагааг нь алдагдуулахгүй гэдэг хатуу баталгааны үндсэн дээр өмч шилжүүлсэн гэдэг. Тэрнээс биш хамаг амьтдыг нь хааш нь юм далд оруулаад, жүжигчдийн бэлтгэлийн өрөөг өмд гуталны худалдаа болгоод, хэлбэр дүрсийг алдагдуулж, хажуу бөөрөнд нь хар дөрвөлжин юм барих тухай юу ч яриагүй гэдгийг тэр үед хувьчлалд гарын үсэг зурсан дарга нар ч батална.
“Энэ чинь урлаг. Худлаа гэвэл циркийн үйл ажиллагааны тайлан энэ байна”. Тийм ээ, цирк бол урлаг. Гайхамшигт урлаг. Энд монгол түмний бахархал байгаа. Гэхдээ, ард түмэн авьяаслаг охид хөвгүүдийнхээ уран чадварыг бишрэх гэж циркт ирэхээ байсан. Яагаад гэвэл тэнд яармаг болж байгаа. Банк ажиллаж байгаа. Аварга аа, банк, яармаг хоёр бол урлаг биш бизнес шүү.
Бичигч бээр нь, жаахан байхдаа аав, ээжтэйгээ циркт ирж шар, цэнхэр дээл өмссөн хоёр сармагчинг тоглуулж байгаа эгчийг хараад баахан атаархаж билээ. Одоо энэ циркт юун сармагчин, халуу орны ховор амьтан байтугай ганц морь, сургуультай нохой үлдсэн үү. Энийг танаас асууя.
“Намайг 22-хон настайдаа тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж явахад Магнай дүү хаана, юу хийж явсан юм бэ”. Нээрэн тэр хаана, юу хийж явсан юм бэ. Энд тэнд дарга нарын өөдөөс цор цор хийж, өөд уруугүй шүүмжилж л явсан байх даа.
Харин та ёстой л шуугиулж билээ, арлын Японд. Та тэндээс алдар нэр, амжилт бүтээл, үнэ хүнд, бас мөнгө олсон. Ард түмэн талын Монголоосоо таныг дэмжиж, зурагтаа тэврэх нь халаг сумо үздэг болсон.
Дараа нь та ирж циркийг өөрийн болгосон. Та тэндээс ийм л чадал өвөртөлж иржээ. Ард түмэн бас л өөрсдийнх нь тавагтай хоол арвидсан юм шиг өмнөөс чинь алга ташин баярлаж “Дагваа хүү л циркийг өөд нь татна” гэцгээсэн. Гэхдээ циркийн өнөөгийн байдлыг хараад монголчуудын сэтгэл өмөрдөг нь үнэн.
Монголын тэнүүн сэтгэлт ард түмний циркийн дээвэр яагаад цэнхэр өнгөтэй байсныг мэдэх үү. Яагаад гэвэл, монголчууд нарыг сүсэглэдэг ч тэнгэрийг дээдлэн залбирдаг ард түмэн.
Тэгээд бас, хүн өнгөрсөндөө хүн алж, хүрээ талан, хулгай дээрэм, хүчирхийлэл, луйвар үйлдээгүй л бол өнөөдөр хийснээрээ өчигдрийнхөө барааныг цайруулдаг. Та бахархам амжилттай хүн ч талхны үнэ, гурилын ханш, автобусны мөнгөний төлөө “А” ч гэж дуугарсныг тань санадаггүй ээ. Сумогийн их алдар нэр яг үнэндээ Д.Дагвадоржийнх. Үнэ цэнийг нь та л үүрнэ. Харин талхны үнэ, циркийн урлаг хоёр ард түмнийх. Үнэ хүнд, өсөлт бууралтыг нь тэд л мэдэрнэ дээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 36 )
нийтлэлүүд дээр сэтгэгдлээл бичиж байвал ясан юм бэ заавал хэн нэгнийг муулах шаардлага байсымуу хүмүүсээ
dagvaa avarga gej,,,boon uur.turemgiilegch..ard tumen hairaa ogson ..bas uzen yadaj chadna shuu.
Aваргa нь л гэнэ ёкозуна гээч,дагваа аварга гэж монгол аварга байхгvi.Циркийг буцааж өгөх хэрэгтэй.Цирк аваад юу хийсэн юм,юу ч хийгээгvй шvv дээ Циркчид маань хаана байна.энд Mагнай сонин биш цирк л чухал.Энэ Давгаа солио тусчихаж.Төрийн байгууллагыг хувь хvний байгууллага болгоод байгаарай. Буцаагаа л ард тvмэнд, циркчидэд өгчихөө ч дээ,өөртөө ингэж лай хурааж байхаар...молиго очир гэж сонсосноос давгаа аварга гэж сонссонгvй харин сvvлийн vед нялга зодуулсан ёкvзуна гэж сонслоо.аварга нь гэнэ шvv.хэхэхэ.цирк сөнөсөн шдээ.жvжигчид амьтад байдаг байрууд нь баар,худалда,маш ин угаалга болсон шvv дээ. амьтадыг vхvvлж, жvжигчидээ тараагаад хөөёөн байж дагваа юу гээд тэнэгтээд байгаан бэZAILSAN BAI DAA TENEG DAVGADORJ GELUU TER MAL.....
Aваргa нь л гэнэ ёкозуна гээч,дагваа аварга гэж монгол аварга байхгvi.Циркийг буцааж өгөх хэрэгтэй.Цирк аваад юу хийсэн юм,юу ч хийгээгvй шvv дээ Циркчид маань хаана байна.энд Mагнай сонин биш цирк л чухал.Энэ Давгаа солио тусчихаж.Төрийн байгууллагыг хувь хvний байгууллага болгоод байгаарай. Буцаагаа л ард тvмэнд, циркчидэд өгчихөө ч дээ,өөртөө ингэж лай хурааж байхаар...молиго очир гэж сонсосноос давгаа аварга гэж сонссонгvй харин сvvлийн vед нялга зодуулсан ёкvзуна гэж сонслоо.аварга нь гэнэ шvv.хэхэхэ.цирк сөнөсөн шдээ.жvжигчид амьтад байдаг байрууд нь баар,худалда,маш ин угаалга болсон шvv дээ. амьтадыг vхvvлж, жvжигчидээ тараагаад хөөёөн байж дагваа юу гээд тэнэгтээд байгаан бэZAILSAN BAI DAA TENEG DAVGADORJ GELUU TER MAL.....
Aваргa нь л гэнэ ёкозуна гээч,дагваа аварга гэж монгол аварга байхгvi.Циркийг буцааж өгөх хэрэгтэй.Цирк аваад юу хийсэн юм,юу ч хийгээгvй шvv дээ Циркчид маань хаана байна.энд Mагнай сонин биш цирк л чухал.Энэ Давгаа солио тусчихаж.Төрийн байгууллагыг хувь хvний байгууллага болгоод байгаарай. Буцаагаа л ард тvмэнд, циркчидэд өгчихөө ч дээ,өөртөө ингэж лай хурааж байхаар...молиго очир гэж сонсосноос давгаа аварга гэж сонссонгvй харин сvvлийн vед нялга зодуулсан ёкvзуна гэж сонслоо.аварга нь гэнэ шvv.хэхэхэ.цирк сөнөсөн шдээ.жvжигчид амьтад байдаг байрууд нь баар,худалда,маш ин угаалга болсон шvv дээ. амьтадыг vхvvлж, жvжигчидээ тараагаад хөөёөн байж дагваа юу гээд тэнэгтээд байгаан бэZAILSAN BAI DAA TENEG DAVGADORJ GELUU TER MAL.....
Tsirk bol ulsiin nuur tahlah zailshgui baih yostoi gazar. Tsirlkiig ergej sergeeh n chuhal.
Түмний хайр даахгүй байж болохгүй л дээ. Одоо сумо барилдахаас өөр юм сурах хэрэгтэй. Телевизээр харахад их юм уншмаар харагдсан шүү.
dagvaad chamd ner hund bna mungu bna ih hurlin gishuun ah bna dolignuur bylduuch darga said nar bna chi tsaaguuraa tsohitsuulj chadna shdee hudlaa ongirood ner nuuree baraad yaana saihan aaviin ner hundhi bas chamtai tsug bga shde hu chamaig chadaltai gedgiig hun bur l medne gehdee ard tumniig het ih doromjilj basamjilbal iluu huchteishde ydarsan zovson ch mongoliin ard tumen shuu
Туурга тусгаар улс орон шүү дээ бид чинь. Циркээ улсын өмчид буцааж аваад уйл ажиллагааг нь дэмжээд, өргөжүүлээд явсан нь зөв байх шүү.
MARGAD DUU SAIN BICHJEE AWARGAA AMIDRAL DEER BUUGAACH
ene yag unen yum bichsen bna.heniich zahialga bish.tsirkiig*****ni uguu.ene chini ard tumniih shuu dee.Magnaigiin ajil uchiraas zuv sh dee.yamar tsirkiig magnai abah gej baigaa bish ulsad ni ugchih.ard tumen bayarlana shuu dee.tsirkt ni ochood uz dee buh yum oilgomjtoidoo.erdee l buun biznestednii udirdlaga ah duu hamaatan sadangaaraa hureeluulsen.tend haritsaa soel yu ch baihgui
энэд бичсэн аваргыг муулсан хүмүүс тонил. Та нар муу сайн бацаанууд юж мэддэгийн. Бөх хүн гэхээрээ ухаан муутай байдаг юм уу мал нуу даа
yag unen bichsen b.na. delhkiin avarga bol davgadorjiih. ard tumniih bish. harin tsirk bol ard tumniih unen shuu
Сумогийн их алдар нэр яг үнэндээ Д.Дагвадоржийнх. Үнэ цэнийг нь та л үүрнэ. Харин талхны үнэ, циркийн урлаг хоёр ард түмнийх.
MAGNAI CHII CHADDAG IUM BOL ELBEGDORJIIN SO-N NEREE AVAADLOMBARD BOLGOSON ARD KINO TETR NIAMGAVAAGIIN NEREE AVAAD HAAN BANK BOLGOSON MET ARDCHILALLIHNAII IDSEN OLON BAIRRI AVDAA MONGOLDTENGIS TSIRK 2 SHIG ZORIULALTAARAA AJILLAJ BAIGAA SALBAR BAINA UU. AH ARDIIN NAMAAS SUUDAL AVSAN NI GAI BOLJENE DEEREES SHIDSEN CHYLUU
Er ni gantshan tsirk ch gehgui mongoliin urlagiin huvichlagdsan buh salbaruudiin huvichlaliig ergen harj huuduutai hnaigdseniig nitor zasag erguulen avah heregtei
цирк циркээрээ л байх ёстой шүү аваргаа..... хувийн ч байтөрийн ч байцирк бол цирк ...циркээр нь байлгаж чадахгүй бол төрд нь буцаагаад өгчих дагвадоржоо... гэрээгээ биелүүлэхгүй бол буцах л хэрэгтэй.магнай өөрөө хувьдаа авах гэж байгаа юм биш шүү..төрийн өмчийг яаж зувчуулдын нэг жишээ болж байгаа вм биш үү.......
öèðê öèðêýýðýý ë áàéõ ¸ñòîé ø¿¿ àâàðãàà..... õóâèéí ÷ áàéòºðèéí ÷ áàéöèðê áîë öèðê ...öèðêýýð íü áàéëãàæ ÷àäàõã¿é áîë òºðä íü áóöààãààä ºã÷èõ äàãâàäîðæîî... ãýðýýãýý áèåë¿¿ëýõã¿é áîë áóöàõ ë õýðýãòýé.ìàãíàé ººðºº õóâüäàà àâàõ ãýæ áàéãàà þì áèø ø¿¿..òºðèéí ºì÷èéã ÿàæ çóâ÷óóëäûí íýã æèøýý áîëæ áàéãàà âì áèø ¿¿.......
Dabgaa abagra barildahdaa gargadag aarhalaa ard tumnii umchind gargaj bolohgui shuu dee yum bolgoniig turemgiilj shiideh barildaan bish shuu dee durem juram huuli togtoomjiig barilddag shigee bodoj bolohgui tolgoidoo huuli durem jurmiig unshij batgaa abarga mini Ard tumen odoo taniig abarga gedgeer huleen abahaa bolison
Saixanetsegexnibxlyum xeljsurgadagguiyum bxda. Endtendboloxguibuhniiglhjyvaxy umda. Deerxzuilbugdunen. MagnaiamjiltOd,Ardzalyychdntsa gaaunguruudgbsngazaryydg ardtumendniug.
Mongoliin awraga bish sht. Japan ii awraga sht. Mongoliin awraga chin baterdene, munkhbat, bayanmunkh bizdee?
Энэих үнэн бичсэн ба. Яг ингэж хэлмээр байсан юм. Сүмо дууссан давгаа авах юмаа бүгдийг авсан. Циркээ харин ард түмэн төр нь буцаагаад авъя. Арай л дэндүү харийн япон зангаараа хандсан ба лээ.
argaguy l bolowsrol medlegguy khun gedgee kharuulna bilee . awarga ni geluu , khutswaa chi mongolyn awarga bish , sumogyn l yum baigaa biz , bitgii erhguut , ichiji amidar ,pizda gweji
Unen unen
zuv zuv davgaa gej neg l ih baavralsan turemgiilsen amitan odoo yu vee usan tolgoilchood
oilgohgui mahan tolgoi ym chini ichij amidraasai sumogiinh aldar oort ni uldene shuude abarga tolgoi muu ymbna daa
үүнийг бүгд фэйсээр дамжуулан нийтэд хүргэе тэд үнэн мөнийг ялгана дооо
Magnaigiin zahialgaar bichsen yumuu?
unen bichsen bna davga yum oilgoh bolov u