Загвар зохион бүтээгч Ариунаа Сури "Ariunaa Suri" брэндийн намар өвлийн загваруудаараа энэ сарын 22-нд Япон улсын нийслэл Токио хотноо болох "Mersedes Benz Fashiоn Week Tokyo-2014" загварын шоунд оролцох гэж буй билээ. Тэрбээр уг загварын долоо хоногт оролцуулахаар энэ сарын 1-нд 300 гаруй моделиудаас 14 модель шалгаруулан авчээ.
Энэ удаагийн "Mersedes Benz Fashiоn Week Tokyo-2014" шоуны үеэр 40 орчим иж бүрэн загвар, нийт 120 гаруй загвараа танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )