Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг өнгөрсөн даваа гаригийн үдэш саатуулсан байна.
Түүнийг бусдаас хээл хахууль авсан, авахыг завдсан гэх хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулах санал гаргасны дагуу Дүүргийн прокурорын II газар, Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь үнэн гэдгийг Прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм. Мөн “Түүнийг саатуулсантай холбогдуулж Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан өрөөнд нь болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг түүний эзэмшлийн хоёр ч объектод нэгжлэг хийн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болохуйц зүйлсийг хураан авсан” гэв.

Сэтгэгдэл ( 4 )
202.126.89.168 -iin gar MHg-iinkhand shalgyylj dee. Nootoi khvn iim yum bichdeg yum!
tend ajilllaj bgaa humuus dandaa ulsgelen yabna gej bhgui bolob uu jaahan unen zuil bichmeer um aa
neg uhriin eber dorgivol 1000 uhriin eber dorgino oo gej unen l um daa gehdee hudlaa blgui dee
Teneg buduuleg, soelguy, bainga ulsuj yavdag mergejliin hyanaltiinhan