Пап лам “Fuck” гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Пап лам Францис Ватикан хотод олон нийтэд номлол айлдаж байх үедээ санамсаргүй хараалын үг хэлчихжээ.  Гэхдээ тэрээр алдаагаа хурдан хугацаанд залруулсан учраас зарим хүн хэлсэн үгийг нь анзааралгүй орхисон байна. Аргентин гаралтай пап лам Итали хэлээр номлол айлдаж байсан аж. Итали хэлний "caso" гэж санамсаргүй хэлсэн үгээ "cazzo" болгон залруулжээ. Энэ үг нь англи хэлний "Fuck" буюу тонил гэсэн үгтэй утга нэг юм. Гэвч интернэтэд сэтгэгдэл бичигч зарим хүн Итали, Испани хэлэнд андуурч дуудагдмаар олон үг байдаг хэмээн зөвтгөөд авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top