Хуучин барилгуудыг нурааж, шинээр барина

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Нурах аюултай 44 хуучин барилгыг буулгах тухай албаны дүгнэлт гарчээ. 1950-1960 онд барьсан насжилт ихтэй, чулуун бетон суурь, тоосгон хана, модон хучилттай хуучин барилгуудын ашиглалтын хугацаа дууссан байна. Эдгээр барилгын даацын хана хагарч, ан цав гарсан тул газар хөдлөлт тэсвэрлэх чадваргүй болжээ. Мөн 1965-1980 –аад онд барьсан угсармал барилгуудыг сайжруулан, газар хөдлөлт тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасгах боломжтой гэсэн дүгнэлт гарч.
        Харин сүүлийн үед барьж байгаа төмөр бетон бүтэцтэй барилгуудын олонх нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэж дүгнэж болох аж. Орон сууцны барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулах ажлын дүгнэлтийг харгалзан, газар хөдлөлтөд тэсвэргүй хуучин барилгуудыг буулган, дахин барилгажуулах шат дараатай арга хэмжээг авч эхлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top