Персийн буланд зориулсан Оросын зэвсэг

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 13

Персийн булан, Арабын хойг бол дэлхийн халуун цэгийн нэг. Ганцхан сарын өмнө ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагаа эрхэлсэн Холбооны албаны захирал Александр Фомин тэргүүтэй төлөөлөгчид Арабын хойгийн хэд хэдэн орноор айлчилсан нь дэлхий нийтийн анхааралд чамгүй өртсөн билээ. Айлчлалын энэ багийн бүрэлдэхүүнд «Рособоронэкспорт» мэтийн ОХУ-ын цэрэг техникийн компанийн ерөнхий захиралууд багтаж  байсан юм. Тэд энэ үеэрээ Саудын Араб,  Кувейт, Арабын Эмират болон Бахрейн улстай  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь ингэж олон улсын хараа хяналтанд өртөх шалтгаан болов.

Тэгвэл саяхан Бахрейн хаант улс ОХУ-тай цэрэг-техникийн ажиллагаагаа өргөжүүлэхийг ихэд яаравчилж байгаа гэдгээ тус улсаас Москвад суугаа элчин сайд  Вагиф Гараев мэдэгдлээ.

2014 онд ОХУ-ын танк эсэргүүцэх «Корнет-ЭМ» цогцолборын анхны захиалагч  Бахрейн улс болж байв. Үүнээс бүр өмнө 2011 онд Оросын АК-103 автомат бууг Бахрейны  зэр зэвсгийн зах зээлд нийлүүлж эхэлжээ. 

 

Бас нэг айлчлалыг эргэн саная. Энэ оны эхээр Бахрейны Агаарын цэргийн хүчний командлалын урилгаар ОХУ-ын Агаарын цэргийн хүчний Ерөнхий командлагч хурандаа генерал Виктор Бондарев  тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан юм. Энэ үеэр Хаант улсын Батлан хамгаалахын сайд   Халифа бен Сальман Аль Халифа “Хоёр талын болон Персийн булангийн орнууды хамтын ажиллагааг яаравчлах” саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэд юунд ингэж адгаж яараад байгаа юм бол. Энэ бүс нутаг, тухайлбал Йемен эдүгээ дайны байдалтай байна.  Шашин хоорондын үл ойлголцол, үзэн ядалт гэж нэг айхтар юм бэлэн зэлэн заналхийлж байдаг нь хэзээ ч дэлбэрч мэдэх дарьтай торх лугаа адил.  Йемений дажин самуун ч бас үүнээс л үүдэлтэй. Түүнчлэн Арабын хойгийн хөрш зэргэлдээ Ирак, Сири иргэний дайны хөлд нухлагдаж байна. Исламын улс сар жилээр бус өдөр хоногоор хүрээгээ  тэлж, хүчирхэгжиж байна.  

2014 онд ОХУ-ын танк эсэргүүцэх «Корнет-ЭМ» цогцолборын анхны захиалагч  Бахрейн улс болж байв. Үүнээс бүр өмнө 2011 онд Оросын АК-103 автомат бууг Бахрейны  зэр зэвсгийн зах зээлд нийлүүлж эхэлсэн байдаг.  Энэ арилжааны дүн хэдэн арван сая ам.доллараар илэрхийлэгдэж байгаа. Гэтэл энэ арилжааны дараа Франц, Их Британи улс Хаант улсын эсрэг хориг арга хэмжээ авав. Ингэх шалтгаанаа тэд сөрөг хүчнийхээ эсрэг хүч хэрэглэсэн гэж буруутгасан юм. Мэдээж,  энэ бол өнгөлөн далдлалт байсан бөгөөд шалтгаан нь ердөө Оросоос зэвсэг худалдан авсан явдал байсан юм.  

Гэхдээ Бахрейн бол жижигхэн улс. Тус улсын батлан хамгаалах хүчин нь дотроо хуурай замын болон агаарын болон тэнгисийн цэргийн  бүтэц бүрэлдэхүүнтэй ч нийт дүнгээрээ бол ердөө  8.2 мянган цэргийн албан хаагчтай гэсэн тоо баримт байдаг. Цэрэг армийн офицеруудаа дотооддоо Шейха Исийн нэрэмжит  цэргийн коллежоор бэлтгэдэг бол инженер- техникийн бүрэлдэхүүнээ  үндсэндээ АНУ, Их Британи, Саудын Арабт сургадаг. Харин арми нь  АНУ, Их Британийн  үйлдвэрийн нэлээд сүүлийн үеийн боловсронгуй зэвсэг техниктэй хэмээн тодотгож болно. Түүнээс гадна Бахрейнд АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флот байрладаг.

Ийм байсаар байтал тэд яагаад Оросын зэвсэг техникийг сонирхох болов. Энэ асуултад ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд “Тэд бол бэл бэнчинтэй хүмүүс. Таалагдсан учраас худалдан авч байж болно шүү дээ. Харин танк эсэргүүцэх  «Корнет-Д» төхөөрөмжийн хувьд тэднийд ийм жишгийн цогцолбор байхгүй учраас хэрэгцээ байгаа ” гэж үзэж буй аж. Энэ “Д” бол экспортод зориулсан хувилбар нь бөгөөд  «Корнет-ЭМ» цогцолбор харвахад бэлэн 8 пуужинтэй байдаг. Байлдааны их бүрдэл нь 16 пуужинтэй, тэдгээр нь 8-10 км-т буй байг устгах чадвартай. Хэрэв энэ төхөөрөмжийн байг автоматаар мөрдөгч  горим дээр тохируулсан нөхцөлд  энд хүний хүчин зүйл бараг хэрэггүй.  АНУ-ын  пуужин харвах “Javelin” төхөрөмжинд байдаг “Буудаад мартах”  зарчимтай адил.  Бахрейнчууд АНУ-д үйлдвэрлэсэн FGM-148 Javelin маркийн пуужин харвах 13 төхөөрөмжийг худалдаж аваад тийм ч удаагүй байгаа билээ. Эдгээр нь үнэ өртөг, үр дүнгийн хувьд Бахрейнчуудын захиалаад байгаа «Корнет-Д»-тай бараг ойролцоо гэнэ.

Москва Эр-Риядтай 2008 онд цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ОХУ-аас 4-6 тэрбум ам.долларын зэвсэг техник худалдаж авахаар тохирсон юм.  Энэ бол мөнгөн дүнгээрээ маш том илэрхийлэл.

 

Гэхдээ Бахрейн  армийн зэвсэглэлээ бүрэн утгаар нь Оросын зэвсгээр солих тухай яриагүй учраас энэ нь Египет, Иракт нийлүүлж буй зэвсэг техниктэй харьцуулшгүй багахан хэмжээний худалдан авалт байх болно гэдгийг мэргэжмилтнүүд тодотгож байна.  Тиймээс энэ нь арилжааны гэхээсээ илүүтэй улс төрийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Москва Эр-Риядтай 2008 онд цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ОХУ-аас 4-6 тэрбум ам.долларын зэвсэг техник худалдаж авахаар тохирсон юм.  Энэ бол мөнгөн дүнгээрээ маш том илэрхийлэл. Энэ том нийлүүлэлтэд тухайлбал, 30 Ми-35  болон 120 Ми-17 гэхчлэн загварын байлдааны 150  нисдэг тэрэг,  мөн Т-90С  загварын 150 гаруй танк, БМП-3 явган цэргийн байлдааны 250 машин, пуужин эсэргүүцэх хэд хэдэн иж бүрэн цогцолбор зэргийг нийлүүлэх юм. Гэхдээ энэ гэрээ ажил хэрэг болоогүй байгаа ч улс төрийн тоглоомын нэг хэсэг болон одоо хүртэл үргэлжсээр байгаа юм.   

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 06 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top