Анголын нийслэл Луанда нь цагаачдын хувьд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор дахин тодорсныг “Mercer” зөвлөх компанийн гаргадаг жил тутмын судалгааны дүн харуулжээ.
Газрын тосоор баялаг энэ улсын нийслэл хотод түрээс, импортын бараа болон хамгаалалтын өртөг маш өндөр байдаг учир сүүлийн гурван жилийн хугацаанд ийнхүү өндөр үнэтэй хотуудын жагсаалтыг дараалан тэргүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч валютын ханшийн хэлбэлзэлд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй учраас амьдралын түвшингийн өртөг хэвээр байгаа аж.
“Mercer” компанийн энэхүү сүүлийн судалгааны дүнгээр, Азийн хотууд хамгийн өндөр өртөгтэй 10 хотын хагасыг нь эзэлжээ. Үл хөдлөх хөрөнгө болон түрээсийн зах зээлийн үнэ өндөр байгаагаас Гонгконг уг жагсаалтын хоёрт, Сингапур дөрөвдүгээр байрт хэвээр үлдсэн байна. Түүнчлэн Шанхай, Бээжин болон Сөүл хотууд мөн эхний аравт зүй ёсоор багтжээ. Үүнд:
Луанда хот, Ангол улс
Хонгконг, Хятад улс
Цюрих хот, Швейцарь улс
Сингапур, Сингапур улс
Женев хот, Швейцарь улс
Шанхай хот, Хятад улс
Бээжин хот, Хятад улс
Сөүл хот, Өмнөд Солонгос улс
Бёрн хот, Швейцарь улс
Н’Джамена хот, Чад улс
Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш өсөлттэй байсны дүнд тус улсын хотууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 30 хотын жагсаалтанд багтаж байна. Харин Японы ам.долларын эсрэг иенийн ханш суларснаар Токио анх удаа өндөр өртөгтэй 10 хотын жагсаалтаас хасагдсан аж. Токио хот өнгөрсөн онд жагсаалтын долдугаарт байсан бол энэ жил 11-р байрт оржээ. Харин Чад улсын хамгийн том хот болох Н’Джамена нь 2-р байрнаас доошилж, жагсаалтын 10-рт орсон юм.
Харин хамгийн бага өртөгтэй хотуудаар Киргизстаны Бишкек, Намибиагийн Уиндхок, Пакистаны Карачи хотууд тодорчээ. Судалгааны дүнгээс харахад Зүүн Европ, Ойрх Дорнод болон Африкийн хотууд ихэвчлэн тогтвортой байсныг ажиглагчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )