Чингисийн талбайг одоо ч гадаадад Сүхбаатарын талбай гэж ярьж, бичиж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчилсөнд ард түмэн одоо л нэг дасч эхлэж байгаа. Тэгвэл гаднын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд Чингисийн талбайг Сүхбаатарын талбай гэж бичсээр байна. Дотоодын 3 сая иргэндээ бүгдэд нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилснөө таниулж чадахгүй байж гадаадын 3 тэрбум хүнд ойлгуулж чадах уу. Гаднынхан одоо л нэг Монгол Улсын төв талбайг Сүхбаатарын талбай гэдэг юм байна гэдгийг мэдэж эхэлж байхад Чингисийн талбай болгосон гаднынхныг ч тэр дотоодынхныг ч тэр төөрөгдөлд оруулж байна. Монгол Улсын төв талбай багтсан гаднын олон ч хэвлэлд Сүхбаатарын талбай гэж тодоос тод бичсэн нь нүдэнд тусдаг юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч 29-ний өдөр л гэхэд гаднын нэгэн хэвлэлд Монголыг үзэсгэлэнтэй, аюулгүй улс хэмээн жуулчдад сурталчлахын зэрэгцээ заавал үзэх ёстой 8 “гоё” газрыг дурджээ. Тэгэхэд 8 дугаар байранд Сүхбаатарын талбай хэмээсэн байв. Энэ мэт жишээ олон байгааг сануулахын зэрэгцээ талбайн эзнийх нь нэр нь Сүхбаатар атал талбай нь өөрөө Чингис нэртэй байх нь үнэхээр утгагүй зүйл. Гадна, дотногүй төв талбай, Чингисийн талбай  гэхээсээ илүүтэй “Яагаав Сүхбаатар жанжны хөшөөтэй талбай дээр уулзья” гэж ярьдгийг анзаараагүй л бололтой.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.28.30) 2015 оны 07 сарын 03

Эйнштэйн хэлсэн байдаг даа. ертөнцийн хүмүүсийн тэнэглэл хязгааргүй гэж

0  |  0
монголчууд(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

МАН талбайн нэр өөрчлөх юм бол дахиад 7-р сарын 1 болно монголчууд Чингисийн талбайгаа хамгаална дахиад байшингаа шатаалгах гээгүй бол өөрчлөх гээд үзээрэй муусайн хятадын эрлийзүүдээ

0  |  0
чингисийн талбай гэн(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

Чингисийн талбай гэж хэлдэг Сүхбаатарын талбай байхгүй хөшөө нь байгаа шүү дээ. Хөшөөтэй болгоныг хөшөөгөөр нь талбайг нэрлэдэгүй биз дээ. Марко Пологийн талбай гэж бас нэрлэх үү Цэдэнбалын хөшөөтэй талбай Драмын урд байгаа Цэдэнбалын талбай гэж яагаад нэрлэхгүй байгаа юм. Чингис хаанаас ичээд байгаа бол Монголоос зайлж далд орцгоо тэнэгүүдээ. Бид Чингисийн Монгол гэж гадаадад танигддаг. Төв талбайгаа Чингис хаанаараа нэрлэхээсээ ичдэггүй бахархдаг монгол

0  |  0
Choibalsan(110.3.33.154) 2015 оны 07 сарын 02

Tegelgui yahavdee. Suhbaatariin l talbai um chine. Chingisiin butraaj ballasniig sergeesen domogt hun bol yah argagui Suhbaatar shuudee. Estoi ami bieech hairlaaguidee.

0  |  0
vndesten(150.129.143.57) 2015 оны 07 сарын 02

Yunii chine chingisiin talbai naan chine anhnaas Sukhbaatariin talbai shdee Chingis talbaig uur goe baigaltai goe gazar barih bsiin odoo harah nee oilgogdohgvi bna shdee

0  |  0
улаангом(112.72.13.88) 2023 оны 07 сарын 19

lАлбан ёсоор чингисийн талбай гэж ойлгуулж өгөх хэрэгтэй. Мөн чингисийн талбай гэдэг нэрнээсээ яагаад ч буцаж болохгүй.Бидний түүхийг булаацалдаж байгаа улсууд чингисийн нэрээр олон том юмаа нэрлэж байна. Гэтэл бид нэг нэр бүлийнхэний, эсвэл нэг намынханы олонд таалагдах гэсэн амбицээс болоод Чингисийн талбай гэдэг нэрнээс ухарч болохгүй

1  |  0
бөссусуөс(112.72.13.88) 2015 оны 07 сарын 02

lАлбан ёсоор чингисийн талбай гэж ойлгуулж өгөх хэрэгтэй. Мөн чингисийн талбай гэдэг нэрнээсээ яагаад ч буцаж болохгүй.Бидний түүхийг булаацалдаж байгаа улсууд чингисийн нэрээр олон том юмаа нэрлэж байна. Гэтэл бид нэг нэр бүлийнхэний, эсвэл нэг намынханы олонд таалагдах гэсэн амбицээс болоод Чингисийн талбай гэдэг нэрнээс ухарч болохгүй

0  |  0
zochin(202.70.43.18) 2015 оны 07 сарын 02

Suhbaatariin talbaig ene heseg teneg hehed buzarlachihlaa End erguutej baihaar HOEN uuland ochij uhaj baigaa ninjuugee boliulaach esvel altaas ni huvaaltsdag yumuu

0  |  0
Top