Дараагийн Сири гэгдээд буй БАНГЛАДЕШ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

Сирид эхэлсэн иргэний дайн дуусах эсэх нь мэдэгдээгүй байхад дараа, дараагийнх нь дайны үр хэд, хэдэн оронд нахиалаад эхэлжээ. Шинжээчид дараагийн иргэний дайн хаана дэгдэх вэ гэдэг асуудлаар таамаг уралдуулаад эхэлсэн байна. Тэдний өгүүлж байгаа шалтаг шалтгаануудыг харахад, маргаантай байдлаар тусгаар тогтносон, олон үндэстэн ястантай, шашны олон урсгал нэвтэрсэн зэрэг нь иргэний дайнд хүргэх эмзэг цэг болдог байна. Хүн амын үнэмлэхүй олонх нь синто шашин шүтдэг, нэг үндэстний орон Японд хагарч бутрах магадлал бараг үгүй байхад Шри Ланка, Индонези, Филиппин зэрэг орнууд задрах магадлал өндөртэй байх жишээтэй. Гэхдээ эдгээр орнуудаас Бангладеш хамгийн эгзэгтэй нөхцөл байдалтайд тооцогдож байна. Ээдрээтэй түүхтэй, шашин хоорондын зөрчилтэй, олон үндэстэн ястантай гэх зэрэг байж болох бүх л сул талууд цогцолсон энэ улсад сүүлийн найман жилийн турш улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа юм.

Пакистаны зүүн хэсгийг эзлэн байсан Бангладеш нь 1971 ондтусгаар тогтносон юм. Гэвч шинээр байгуулагдсан улсад хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйлявдлууд олноор тохиолдох болсон билээ. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр улс төрийн байдал тогтворжиж, эдийн засаг нь ч сайжрах шинж ажиглагдаж эхэлсэн. Гэвч гадны их гүрнүүд 2007 онд хууль ёсоор сонгогдоогүй цэргийн эрхтнүүдийг төрийн эрхэнд гарахад нь дэмжлэг үзүүлснээр шашин, үндэстэн хоорондын мөргөлдөөн байнга гарах болжээ.

Дакка хотод орших Цэргийн цагдаагийн байрлалд хутгаар зэвсэглэсэн этгээд нэвтрэн орж, нэг албан хаагчийг шархдуулсан хэрэг гарсан. Энэ нь сүүлийн долоо хоногийн дотор хүчний байгууллагын албан хаагчийн амь насанд халдсан хоёр дахь тохиолдол болсон юм. Эрх баригчид үүнийг “Цэрэг, цагдаагийн албан хаагчдад айдас төрүүлэх гэсэн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа” хэмээн мэдэгдсэн нь цэрэг ардын хоорондын харилцаа хурцадсаныг илтгэж байгаа юм. Иргэдийн дунд ч мөргөлдөөн тасралтгүй гарсан хэвээр. Пенчагарх мужийн Камарпара тосгонд шашин хоорондын зөрчил хурцаар илэрч, христийн шашинтэй дөрвөн айлыг галдан шатаасан хэрэг гарсан юм.

Шинжээчид дээрх үйл явдлуудыг 2013 онд явагдсан дуулиантай шүүх хурлын үр дагавар үргэлжилж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Тус улсын шүүх лалын шашинтны Жамаат и-Ислам намын удирдагчдад 1971 онд Пакистанаас салан тусгаарлах дайны үед үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноосон нь эмх замбараагүй байдал үүсгэж, иргэний дайн дэгдэх шахаж байв. Шүүх эхний шийдвэр гаргасны дараа лалын шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлэх боллж, улмаар эцсийн буюу гурав дахь шийдвэрээ гаргасны дараа намын дэмжигчид, цагдаа нарын хооронд зэвсэгт тэмцэл өрнөсөн билээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэтхэгийн нэг хэсэг(103.229.120.221) 2017 оны 03 сарын 23

Энэтхэг Английн колониос гарах үед Англичууд Энэтхэгийг задлаж Пакистан Бангладеш Шриланк гэдэг улсуудыг бий болгосон урд нь бүгд Энэтхэгийн бүрэлдхүүнд байсан

0  |  0
Агшапоп(103.229.121.202) 2017 оны 03 сарын 23

Томчууд хамгийн арчуугуй улсуудаас л тоглоод яваад байгаа. Ард тумэн хэрсуу, эв нэгдэлд сайтай бол амархан хоол болохгуй.

0  |  0
Bi(178.196.181.69) 2017 оны 03 сарын 23

Zuun Pakistan gej baigaad salan tusgaarlasan...

0  |  0
Зочин(103.212.117.247) 2017 оны 03 сарын 23

Бангладеш бол 130 сая хүнтэй улс. Өмнө нь Энэтхэгээс лалын шашинтай үндэстнүүд тусгаарлан Пакистан улс болоход нэг хэсэг нь байсан. Зүүн Пакистан гэгдэж. Гэхдээ хил залгадаггүй дээр нь шашин нэг ч хэл өөрбуюу Бенгал хэлээр ярьдаг тул Бангладеш болж тусдаа гарсан.

0  |  0
GOOGLE MAP-ИЙГ ҮЗ(103.9.90.50) 2017 оны 03 сарын 23

ПАКИСТАН, БАНГЛАДЕШ ХОЁР ЭНЭТХЭГ УЛСЫН ХОЁР ТАЛД ОРШДОГ. ХООРОНДОО ХИЛ ЗАЛГАА БИШ. ОРЧУУЛГЫН АЛДАА БОЛОВ УУ, ЯАВ. ХАРИН ЭНЭ ХОЁР УЛС НЬ ЭНЭТХЭГ ГЭСЭН НЭГ УЛСЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙСАН ЦАГ БИЙ.

0  |  0
Top