Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцсэн Монголын 14 дахь Засгийн газар огцроод өдгөө яг 21 хонож байна. Энэ бол ажлын гурван долоо хоног. Хүлээж, гиюүрсэн хүнд урт хугацаа мэт боловч зорьсон яарсан хүнд чамгүй ихийг амжуулах хугацаа.
Мэдээж дээрх 21 хоногт улс орныг хямралаас гаргах дорвитой бөгөөд дориун ажил хийх хугацаа үнэндээ биш ч гэлээ нийгмийн тулгарч буй асуудалд анхаарал хандуулж ажил хэрэг болгоход хангалттай хүрэлцэх хоног өдрүүд. Тэгвэл энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгч Засгийн газар юу юуг амжуулав гэдгийг тоймлон хүргэе.
Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.09.13-ны өдөр болж Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.
НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов.
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна
ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсантай холбогдуулан өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нартай есдүгээр сарын 18 нд уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явцад чиглэл өгөв.
Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно
Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.
Цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулна
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Төсөлд хөдөлмөрийн харилцаанд тулгамдах болсон тодорхой асуудлуудыг тусгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, ажилтан эрхээ эдэлж чадахгүй хохирох тохиолдол цөөнгүй байна. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон цагаас хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож байхаар төсөлд тусгажээ.
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар болов.
Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа.
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуулна
Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Төсвийн тодотголын төслийг хэлэлцэв
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг батлав
“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд буюу өчигдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно
Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
“Ногоон байгууллага”, “Эко тэмдэг” гэрчилгээ олгоно
Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо.
Үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын Засгийн газар 21 хоногийн хугацаанд дээрх шийдвэр тогтоолыг баталжээ. Нарийвчлан задалж нүдэнд харагдаж, гарт баригдахаар үйл хэрэг тооцъё гэхнээ үнэндээ алга. Ингэнэ, тэгнэ гэсэн ирээдүй цагт хийгдэх шийдвэрүүд олонтаа. Угтаа өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан нийгэм, эдийн засгийн олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд жил бүр улиг болтлоо ярьдаг утааны асуудал, бүтээн байгуулалтын ажлууд, хот тойрсон шүлхий өвчин гээд үүрэг гүйцэтгэгч энэ засагт хийх ажил, хэлэлцэх шийдвэрүүд шил даран хүлээгдэж байлаа. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг. Огцорсон Засгийн газарт төрийн ажлыг даалгаж үлдээсэн нь магадгүй зохисгүй ч гэлээ хэрэв тэдэнд улсаа гэсэн сэтгэл, албан тушаал үл горилсон төрийн зангараг гэж байсансан бол өнөөдөр Монголчууд өвөлдөө бэлэн зогсож байх байлаа. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ хамаг юм зуун задгай. Шинэ Засгийн газрыг өвлийн бэлтгэл ажлаас эхлээд нөр их ажил хүлээж байна.
Ш.Адъяамаа
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 12 )
Худлаа.... Нэлээд юм хийж болж харагдуулох гэсэн төлбөртэй нийтлэл байна.Харин үүний оронд идсэн уусан мөрөө баллаж ,хор найруулж 21 хонолоо гэвэл үнэнд дөхөх биз.
ta nar ajlaa hiij baisan hvniig avch hayachihaad odoo uy hiilgeh gesiin bitgii hii uuriiguu bod
ta nar ajlaa hiij baisan hvniig avch hayachihaad odoo uy hiilgeh gesiin bitgii hii uuriiguu bod
ҮЛДЭХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ ГЭДЭГ ЮМ АА. ЭД Ч БААХАН ЮМ ЦААШ НЬ ХИЙЖ АВЧ БАЙГАА БАЙХӨӨ
Явах хүнээр ачаа бүү татуул !!! гэдэг үг байдаг даа. Бичих гэж бас мэдэмхийрчих юмаа.
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв