Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Тус албан тушаалд НИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдний санал 17 хүнээр тэнцсэн учраас МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан билээ.
Санал хураалтад оролцсон АН-ын бүлгийн 10 гишүүн хоёр нэр дэвшигчийн хэн нэгэнд нь санал өгөөгүй, цагаан хуудас өгсөн гэх мэдээлэл бий. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Ц.Баатархүүгээс тодрууллаа.
НИТХ-ын даргыг сонгох санал хураалт болоход хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн. Гэтэл АН-ынхан цагаан хуудас өгсөн гэж ойлгогдож байгаа?
Хэн ямар санал өгсөнийг мэдэхгүй боломжгүй. Нууцаар санал хураалт явагдсан учраас хэн цагаан хуудас өгсөнийг мэдэхгүй. АН-ынхан цагаан хуудас өгсөн гэдэг мэдээлэл нь худлаа шүү. Бидэнтэй, бидэнгүй 76 хувийг бүрдүүлж байгаа Нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-ын төлөөлөгчид дангаар бүрэн шийдээд явах боломжтой. Нийслэлийн иргэдийн хуралд 34 суудалтай олонхи бүрдүүлсэн нам өөрсдөө шийдээд явах боломж бий. Санал тэнцсэн асуудал нь манай бүлгийн шийдвэр биш шүү дээ.
Танай бүлэг энэ асуудлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн зүйл бий юу?
Бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. Манайхаан өөрсдийнхөөрөө л саналаа өгсөн байлгүй дээ.
Н.Түвшин
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
baatarhuud ...zaluu erch huchtei hunee demjeed gargachaach. neg emgeneer udirduulah geed bgaa yumuu.