У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

2017 оны 09 сарын 29

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. 309 гишүүн оролцсон тус хурлаас У.Хүрэлсүх 63.9 хувийн санал авсан юм. 

Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг 100 хувь дэмжлээ.

Яг одоо уг асуудлыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хар(66.181.179.43) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр юу хийх юм бол өчнөөн жил улс төрд байсан юм хийгээгүй байж одоо хийнэ гэх юм үхэр монголчууд сайхан гошгорох юм да нөгөө хэд нь гошгоруулж ханахгүй юм Эбэ ингэж гошгоруулаад гэж хэлээд байхад л сонгож байсан үхэр монголчууд шүү дэ.

1  |  0
Top