Ө.Энхтүвшин нарын хүмүүс У.Хүрэлсүхэд эгдүүцсэн үү...

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

  Монгол улс 30 дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэв. Омголон, шударга, хэнийг ч аялдан дагалдах ясны дургүй гэгддэг У.Хүрэлсүх, “Би хуульд л захирагдана...” гэж хэлээд, Ерөнхий сайдын сэнтийн зүг алхлаа. Одоо түүнд Монгол улсын үндсэн хуулиас өөр хэнбгуай ч саад үл болох нь. УИХ дахь МАН-ын нөхдийн бараг тэн хагас нь түүнийг эсэргүүцэн Ерөнхий сайдаар батлагдахад нь байлцсангүй. Гэлээ гээд үнэндээ саад болж ч чадсангүй. Тэд УИХ-ын намрын ээлжит чуулганыг өрөө өрөөндөө “цайлж” өнгөрөөсөн нь ганцхан шалтгаантай. Ерөөсөө л “У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын  суудлаас илүүчлэх” эсэх асуудал.

 Нэгэнт байгуулагдах зам нь шулуудсан шинэ Засгийн газарт  “60 тэрбум”-ынханд байтугай өөрсдийг нь хоёр гараа өргөж дэмжээд байгаа АН-ын нөхдөд ч сандал “түрээслэх”  боломж үгүй биз. АН-ынхан дөрвөн яам шинээр байгуулахыг ятгаад, сэнхрүүлэх гэж оролдоод ч нааштай хариу сонсолгүй УИХ-ын чуулгантай нүүр тулсан. Санал болгосон дөрвөн суудлыг өөрийнхөндөө захиалсан гэж зарим хүн хардаж, хэлсэн үгэндээ онцлон, АН-ынхантай харьцахдаа болгоомжтой байхыг У.Хүрэлсүхэд сануулна билээ.  Тийм л учраас мэргэжлийн Засгийн газрыг унагахад оролцоогүй 31 гишүүний дийлэнх нь хошуу унжуулан, “ийм наадам үзэхгүй...” гэдэг шиг намжирдаад орж очоогүй байх нь.

  МАН-ын эрхэм гишүүд Бага хурлаараа Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг сонгох тухай хэлэлцээд, УИХ-аар оруулахыг хүлээн зөвшөөрч мандатаа өргөх нь өргөж, толгой дохих нь дохисон билээ... МАН-ын бага хурлын үеэр У.Хүрэлсүхийн гол өрсөлдөгчөөр өөрийгөө тодруулж, Ерөнхий сайдын суудалруу зүтгээд бараагүй УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанд яагаад суугаагүй талаараа сэтгүүлчдэд, “...өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм.” гэж тайлбарласан. Чухам юу зөвшөлцөх яах, ийх байсныг нь харин таашгүй. Ерөнхий сайдад өрсөлдөөд унасан хүнд хэцүү л байгаа байх. Эгдүүцэл гэдэг нь хор шар хөдлөх гэдэгтэй утга дүйх билээ. Тэр үгний ард бас бус уршиг дагалддаг санагдана. Эгдүүцсэндээ сайн зүйл хийсэн тухай баримт, мэдээ байхтай таарч байсангүй. Ямартаа ч эгдүүцлээ тэд чуулганы хуралдаан “пялаад” илэрхийлчихлээ. Цаашдаа тэр эгдүүцэл яаж тайлагдахыг цаг хугацаа харуулах биз!!!

 “Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдыг намынхаа бага хурлаар шийдэж байна” гэсэн гомдол, цухлыг дагуулсаар тэд хуралдсан, дэмжсэн. Ерөнхий сайдыг сонгохоор кноп дарах болоход, өнөөх 32-оос харамсалтай нь тавхан хүн  л ширээнийхээ ард харагдав.Тэр тав бол УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Гадаад харилцааны сайд У.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар юм.  “Юм үзэж нүд тайлсан”, улсууд аргагүй биз. Харин Ерөнхий сайдад кноп дарсан гишүүдийн тоо, тэнд суусан гишүүний тооноос нэгээр дутаад байгаа юм. Мань тавын хэн нэг нь картаа сугалсан биз. Ямартаа ч түүнтэй нийлээд МАН-ын 28 гишүүн У.Хүрэлсүхэд “муу” хэвээр үлджээ. Энэ нөхдийн шантааж, дайралт, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар тэсэж үлдэх л хэрэгтэй болох нь дээ. Харин тэсэж үлдэхийн тулд энэ Засгийн газрын сайд нарын зангарга, нэр нөлөө, биеэ даасан байдал чухал гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа байлгүй. 60 тэрбумын бүлэглэлийн "сайн" нөхдөөс энэ мэтийн шахалт алхам тутамд тэдэнд очино. Тэгэхээр танхимын сайд нараа гаднаас хайх бус УИХ-ын гишүүд дотроос бүрдүүлэх хэрэгтэйг л дээрх нөхдийн хурал хаялт харуулаад байна.   

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАРААРАЙ ЕНХТУВШИН П(59.153.114.207) 2025 оны 03 сарын 13

УНТАА ЗОЛБИН ХУЛЧГАР ХЕШУУН УЛААН МАХ ЭМЖИЛСЭН БЕЕРЕНХИЙ АЙМХАЙ ДОЛИГНУУР ЗУСАРЧ ШАР ЕВГЕН ЭНХТУВШИН ОДОО ЗАЙЛАА ИХ ХУРАЛД 5 УДАА СУУХДАА ДАН ШАНТААЖ САЙД ЕЕР ЮМ БОДОХ ЮМ АЛГА ТЭРБИШДАГВАТАЙГАА ЯАААГ АДИЛХАН ХОГИЙН БЕЕРЕНХИЙ ХЕЛДУУ ШАНТААЖ ЕВГЕН ТЭД МЕНХОРГИЛ ШИГ ЯВСАН Ч ЮМ УЗСЭН ЮМ ШИГ БАЙ ЖИЛЖИНГЭЭ ЗАСГИЙГ МИЕЭГ МУУЛЧИХААД ЕРЕНХИЙ САЙДАД ЕРСЕЛДУУЛЬЕ ГЭЭД 60 ТЭРБУМЫХАН ХЭЛСЭН ЧИНЬ МАЛИЙТАЛ ИНЭЭЖ ЗАХИА БИЧИЖ ИРЭЭД Л ИНЭЭД ХУРЧЛЭЭ МУУ ЗЕНЕГ ШАРЫН БОДИТ ШУНАЛ ИЛ ГАРААД ОЙЧСОН ОДОО БУУР УХНЭ ДЭЭ ЧИ

1  |  0
Зочин(59.153.113.173) 2025 оны 03 сарын 13

Жаахан ард.түмний төлөө гэсэн хүн гараал ирэхээр өлсгөлөн ноход шиг боорлоод.л хуцчихийм аа юугаа зөвшилцөх гээ вэ хороо.л найруулах гэж бга ш дээ өмхий амаа цаашлуул ажил хийж бга хүмүүст.зайгаа тавьж өг битгий буг болоод хэрүүл уруул болоод бай

1  |  0
зочин(103.212.116.63) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшинч сайдын тушаалаас өөр юм боддоггүй хүндээ. Өмнө нь бас жигүүр мигүүр гэж дөвчигнөж шантаажлаж байгаад боловсролын сайд болж тэр салбарыг унтуулж баллаж байсан хүндээ. Тэр аргаа Хүрэлсүхэд хэрэглэж байгаа царайгий нь хардаа.Ичмээр дамшигдаа.

1  |  0
зочин(103.212.116.63) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшин одоо болимоордоо.Номтойбаяр Мөнхбат нарын утсан хүүхэлдэй болоод байхдаа яахавдээ.Тэтгэвэрт гарангуутаа зөнөчихлөө гэж амьтад шуугиад быайх юм.Толгой муутай хүн юмдаа.

1  |  0
zochin(202.179.31.62) 2025 оны 03 сарын 13

oluulaa baij ichmeer yum dotroo hagarldaad songogchid hagarch bytarch ajilaarai geed sanlaa uguuguimshde helh ch yg alga

1  |  0
Зум(66.181.176.98) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшин гэж шамий шар өвгөн үхэх эсхүл тэтгэвэрт нь гаргаж бж албан тушаал горьдож шамбиихаа болих бхдаа

1  |  0
Зочин (66.181.179.68) 2025 оны 03 сарын 13

Доор бичсэн хvнтэй санал нэг

1  |  0
Зочин (66.181.179.68) 2025 оны 03 сарын 13

Энхтувшин бас их Сонин хун юмаа энхболдын Богс долоогоод юунд ч хурэхгуй шуналтангууд иймэл байх юм маны нэг хулээн авалтанд авгайн битуу АЛТ болсон явж байнлээ их шуналийн дэв харагдаж байсан шуу!!!!!!!!!!!!!!! Сайдын суудал энхболдын талыхан битгий ог !!!!!!!!!! Жинхэн оодрон шуу Луйварчид !!!!!!!!!!

1  |  0
Иргэг(66.181.186.173) 2025 оны 03 сарын 13

Уулаасаа энэ ЭНХТҮВШИН, МӨНХБАТ ШУНАЛЫН эгдүүцэл нь Албан тушаал, эд мөнгө, Албан тушаал горилоод... луйварчин учир юу оногдох вэ... Мөнхбат уулаасаа ШОРОНГООС ШАРЧ ИРЭЭД ТООЦОО БОДНО гэж занал хийсэн шүү дээ..

1  |  0
зочин(202.179.26.144) 2025 оны 03 сарын 13

МАН 2 хуваагдлаа Шудрага Олигарх гэсэн 2 тал харагдаж байна Гэхдээ ерөнхий сайд кабенита хир бүрдүүлхээс цаашдын асуудал маш их хамааралтай АН-ын тэр 4-н яам энэ тэр суудал сандалд бүү орооцолд наадуул чинь тонгороно шүү Ихцэвэрлэгээг аажим зоригтой хий Наад32 чинь таныг унагааж улс орныг улам л хямруулах гэж үзэх вий.Танд амжилт хүсье.

1  |  0
Зочин(202.21.109.142) 2025 оны 03 сарын 13

Албан тушаал горилогсод. Хөгийн ч юмаа даа. Хээгээ алдана гэдэг л энэ байх даа. Эдгээр хэдэн нөхдүүд заавал сайд болох ёстой юмуу.

1  |  0
Мб(71.178.238.52) 2025 оны 03 сарын 13

Одоо намын даргаа сонгоод намын дарга ерөнхий сайд байх ёстой гээд Хүрэлийг хусаад хаячихна биздээ зайлуул

1  |  0
зочин(150.129.140.194) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхээр eрөнхий сайд тавиад бид хөгжих үү. Төсвөө уншиж йлгох уу.Татварын хуулиа мэдэх үү. Ядаж ДНБ гэдгээ ойлгох уу. EС гэдэг чинь эдийн засгийн талаар ядаж А тай баймаар юм даа. Eрөнхийлөгч бол ч яахав гэхсэн.Зоригтой гэх юм, нудрагатай гэх юм ариач дээ. Энэ хоёроор улс хөгжиж бидний амьдрал сайжрах уу

1  |  0
зочин(150.129.141.77) 2025 оны 03 сарын 13

Энэ энхтүвшин одоо болно хөөе эрх хүүхэд биш дээ дандаа шантаажлаад байна гэж юу байх вэ тэр хуралдаа суух нь яасан юм бэ балай өвгөн одоо наад зангаа татаж үз

1  |  0
Lodoi(66.181.160.60) 2025 оны 03 сарын 13

Gomdogsdiin tald anhaaral tatsan 3gishuun bn N.Nomtoibayar,G.Temuulen,O.Sodbileg geheer MAN tsevershij bn gej oilgoj bn odoo Enhtuvshiin Lundejantsan Demberel metiin ovogchuudiig tetgevert ni gargah heregtei

1  |  0
Lodoi(66.181.160.60) 2025 оны 03 сарын 13

Nyamdorj metiin ooriin uzel bodoltoi nohduudeer tanhimaa burduuleh heregtei

1  |  0
zaluu ue(93.219.154.212) 2025 оны 03 сарын 13

höörhiidee möngö tölj alban tushaal avsan garuud unaad shataag uilj baihad ni er hunii zangarag gargaad ömgöölj bgaa hun shuudee ug ni....... ard tumnii tald orj Mongol ulsaa ömgöölj hamgaalsan bol ju gej ad boloh veedee ..... tetgevert garah boljdee övöö mini

1  |  0
Mgl(150.129.140.229) 2025 оны 03 сарын 13

Enhtuvshin guai min bolij uz.esgii hiih gazar nohoi hereggui gej.

1  |  0
Зочин(66.181.178.127) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумынхан яг үхэх нь ээ.

1  |  0
Чадагч(103.29.144.2) 2025 оны 03 сарын 13

Энэ Энхтүвшин гэдэг хүнийг овоо буурьтай зөв дуугардаг хүн гэж бодож байсан маань эндүүрэл боловоо хөөрхий. Багаа ямар ичгүүртэйгээр хуу татав аа. Ярилцлагад хажууд нь зогсож байгаа нөхдүүдийг. Тэр шүлэг бичигч нөхөр ямар муухай араа шүдээ хавиралдуулж байнаа. Та нар одоо өнгөрсөн шүү. Ингэж л нэг цэвэрлэхгүй бол энэ улс маань болохоо байгаад байгааг ойлгодоггүй бололтой. Гай бүү болоорой. Цаад Хүрэлсүх чинь та нар шиг чацга царайлахгүй л болов уу. МАН ямар нам байсныг урваач шарваач авилгагчдаар хэрхэн дүүрснийг л иргэд одоо л ойлгож эхлэж байна даа. Өөрсдөө багаа их сайхан хуулах юмаа

1  |  0
ҮРГЭЛЖЛЭЛ(103.212.116.85) 2025 оны 03 сарын 13

ЦОГЦЭЦЭГ ЭНЭ АВГАЙ ХАМУУНЫХАА ЭМНЭЛГИЙГ ЗАРЖ САЙД БОЛСОН НӨХӨР.МӨНГӨ Ө ХИЙЖ ЧАДАЛШҮЙ ЧАД БОЛЧИХЛОО.ОГЦОРСОН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ ХӨӨРХИЙ ИХ ЭРЧ ХҮЧТЭЙ ДАЙРСАН ЮМСАН.ДААНЧ ЧАДВАРГҮЙ МӨНГӨНӨӨС ӨӨРИЙГ БОДОХГҮЙ САЙД НАР НЬ АЛЧИХЛАА.ИНГЭЭД ҮХДЭГ ЮМ БАЙЖ.ШИНЭЭР АЖИЛЛААРАЙ ХОРЖИЙЛОО

1  |  0
ЗОЧИН(103.212.116.85) 2025 оны 03 сарын 13

ӨӨ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ХҮРЭЛСҮХЭЭ ЕРӨӨСӨӨ ХУЙВАЛДААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ХАЯНХИРВАА ЭНХТҮВШИН УЛААН ТЭРБИШДАГВА НАРААС БОЛГООМЖЛООРОЙ.САЙН БАГ БҮРДҮҮЛЭЭД ХУУЛИА ДЭЭДЛЭЭД АЖИЛЛАХАД БОЛНО.ТЭСЭХ Л ХЭРЭГТЭЙ.УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ АРД ЧИНЬ ӨЛСӨЖ ЗОВСОН ТҮМЭН ОЛОН ӨВЧИНДӨӨ ШАНАЛСАН ӨВГӨД ХӨГШИД БАЙНА.ТЭДНИЙГ ДАЙСНУУДЫН ГАРТ БҮҮ ӨГ.ШИНЭ ЗАСАГТАА ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХЭЛЬЕ. ОЮУНХОРОЛ ЭНЭ ЭМЭГТЭЙ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ.ЧОЙЖОО ЭНЭ ХҮН СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮСИЙГ ГЭР БҮЛЭЭР НЬ ХҮЙС ТЭМТРЭХЭЭР ЗАНАЛХИЙЛЭЭД ЭХЭЛСЭН.БАТЭРДЭНЭ АВАРГА ХӨӨРХИЙ БХЯ _г ҮХЛЭЭР НҮҮРЛҮҮЛСЭН САЙД.САНАЛААРАА ОГЦРООГҮЙ.ЦОГЦЭЦЭГ ЭНЭ АВГА

1  |  0
Цөм(71.178.238.52) 2025 оны 03 сарын 13

Улцан гүүний умдаг шиг юм сайд горьдоо юу

1  |  0
zochin(122.201.21.177) 2025 оны 03 сарын 13

oros shig bail da gegcheer MAN amlaltaa bieluulmeer bna sh de

1  |  0
zochin(122.201.21.177) 2025 оны 03 сарын 13

Shine ZG-iig zugeer ajliig ni hiilgeech ee, Enhtuvshin guai bolon heden nohduud mini byaluunaas hurteh geed egduutseed bga yum u songogch nar chini ta nariig haraad durgui ni hureed bna sh de

1  |  0
Zochin(202.179.27.228) 2025 оны 03 сарын 13

SHarlaasan muu shar uvuu zaluuchuud uruu tatahdaa icheech Yalagchihaad shar ni hudluud uhlee uhlee umhii huur chini

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hurald baigaagui negch hyniig saidad tomilj bolohgui !!!!! iddeg uudag, luivarddag arguud ni haagdah geed booj uheh gej baigaa hymyys baina

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hurald baigaagui negch hyniig saidad tomilj bolohgui !!!!! iddeg uudag, luivarddag arguud ni haagdah geed booj uheh gej baigaa hymyys baina

1  |  0
DORJ(66.181.182.10) 2025 оны 03 сарын 13

ЗӨВШИЛДСӨЭГҮЙ ГЭСЭН НЬ ХУЙВАЛДСАНГҮЙ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭ

1  |  0
Ард(66.181.184.199) 2025 оны 03 сарын 13

ЭГДҮҮЦДЭГ ТЭНЭГҮҮД ХӨӨГДӨЖ БУУГААД Л ГУДАМАНД ГАРАХААРААА ЭГДҮҮТЭЙ ШҮҮ

1  |  0
bek(124.158.107.2) 2025 оны 03 сарын 13

монгол төр та нарын тоглоом мөнгө олох хэрэгслэл мэт аашилдагаа боливол таарна НААД ТАНСАГЛАЛ ЖИИПНҮҮДЭЭ ЗАРААЧ ДЭД САЙД ГЭХ МЭТ ШАГНАЛЫН ОРОН ТООГОО ХАСААЧ ТЭНЭГ ХҮНЭЭС ДОЛООН ДОР БАЯЛАГАА БУСДАД ҮНЭГҮЙ ӨГЧ ДУНДААС НЬ ХИШИГ ГОРЬДДОГ АСУУДЛАА ЗОГСООГООЧЭЭ

1  |  0
бямбаа(183.81.171.99) 2025 оны 03 сарын 13

ойлголцоогүй гэж юу хэлээд байна. Энхтүвшин хуурамч багтай МАНАН татуулдаг нөхөр байжээ. Одоо чи эгдүүцээд нэмэргүй. Ард түмэн МАНАН-гаас салах гээд зүтгээд Хүрэлсүхэд итгэл өгөөд байгаа шүүдээ.

1  |  0
Mald zoriulav(103.26.195.75) 2025 оны 03 сарын 13

Namiin baga hurliin shiidver UIH iin bulgiin hurliin shiidveriig zuvshiltsul gedeg um enkhtuvshin malaa iim um medehgui end chi yaj suuj bnaa mal mini zail tetgevertee gar

1  |  0
Ө.Энхтүвшиний занал.(86.163.177.116) 2025 оны 03 сарын 13

Шудрага хуулийн дагуу ажиллана гэхээр Ө.Энхтүвшин гэгч эгдүүцэж байна гэнэ. Ямарч бизнес эрхэлж үзээгүй, бас чадах ч үгүй ийм хүн маш тансаг амьдардаг. Зөвхөн брэндийн үнэтэй костюм, багш нарын цалингаас үнэтэй өчнөөн зангиатай хүн юунд эгдүүцээд байна вэ. Арай энэ гэмгүй царайлсан нөхөр ерөнхий сайдыг заналхийлсэн юм биш биз.

1  |  0
хамелон(43.228.131.229) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшөөн илжиг дагаад хол явахгүй шүү илжиг дагаж байгаад үхэрт үхтлээ мөргүүлэв

1  |  0
nergui(202.72.245.220) 2025 оны 03 сарын 13

ene enhtuwshin munhbat metiin humuus hurelsuhtei yu zuwshiltsuh geed ulairaad bgaa ym bol manan bulegleliig awch uldehiig huseed bgaa ymuu odoo ta nart orshih gazar baihgui gedgiig sain uhaar harin gem nugelee baga deer ni huleetsgee hurelsuhiig mongoloo gesen humuus demjij bgaa gedgiig buu mart

1  |  0
Болд(43.228.131.110) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшин гэж нэг ялзарсан коммунист хол очиж хуц.

1  |  0
чимгээ(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Би Хүрэлсүхэд ч итгэхгүй байна.

1  |  0
Ganaa(27.123.212.134) 2025 оны 03 сарын 13

Enkhtuvshin idej uuj hanaasai ur huuhed ni uldeh horvoo btal ur huuhdee hurtel tosvoos iddeg hulgaich bolgon beldej bgaan heterhii ichguirgui shunal heleh muu ug daanch bhguimdaa

1  |  0
багш(112.72.9.86) 2025 оны 03 сарын 13

Баас хатавч үмхийгээ тавихгүй гэдгийн үлгэрийг Энхтүвшин тэргүүтүүд үзүүлж байна даа. Шар хүн шартай.... гэж яваандаа хор болох нь ээ

1  |  0
Гомбын Батнасан(202.179.31.84) 2025 оны 03 сарын 13

Энэ Энхтүвшин чинь шудрага, буурьтай гэсэн баг өмссөн МАНАН-гийн нөхөр юм байна. Намын бага хурал, түүний шийдвэр МАНАН-д хамаагүй гэж эндүүрсэн бололтой. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж нэг үг байдаг юм Энхтүвшөөн. МАНАН сарниад эхэлчихсэн итгэл найдвар М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, Н.Номтойбаяр нар чинь ганц худаг руу ойртож яваа. Харамсалтай нь чи Багабандиасаа зайгаа барьчихсан бололтой Багабанди чамаас илүү цаг үеийг мэдэрдэг юм байна

1  |  0
зочин(103.9.90.50) 2025 оны 03 сарын 13

Бага хурлаараа шийдсэн асуудлыг зөвшилцөөгүй томилж байгаад бид эгдүүцэж байна гэдгийг ойлгохгүй юм.

1  |  0
dangaa(202.179.25.0) 2025 оны 03 сарын 13

Энхтүвшин даргаа Монголчууд таныг хүндэлдэг, тэгэхдээ та очиж очиж Хужаа МАФ-н толгойлогч М.Энхболд нийлвэл таныг үзэн ядна, та хэн ч биш болно шүү... Хүрэлсүхэд амжилт хүсье....

1  |  0
рхрх(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

хахахахахахахахахахахахахахахахахаха

1  |  0
Top