Б.Болор-Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл энэ сарын 23-нд эхэлсэн. Хоёр хоногийн өмнө АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ Дотоод сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Өчигдөр Баатарын Болор-Эрдэнэ нэр дэвшихээ илэрхийлж, дотоод сонгуулийн комисст бүртгүүллээ.

Б.Болор-Эрдэнэ “Ардчилсан залуучуудын холбоо нь нийгэмд хүчтэй байр сууриа илэрхийлж, залуучуудыг байлдан дагуулж эерэг өөрчлөлт рүү хамтдаа явдаг манлайлагч, түүчээлэгч байгууллага байх ёстой. Түүнийг бий болгоход өнөөдөр залуучууд эвлэлдэн нэгдэх шинэ ургальч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хамтдаа оюун бодлоо уралдуулах нь чухал юм” гэлээ.

АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нараас өөр залуучууд бүртгүүлээгүй байна. Тэд энэ сарын 30-наас эхлэн 21 аймаг, есөн дүүргийн намын залуучуудтайгаа уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.

 

 

Т.Түвшин

ZINDAA.MN

Бичлэг: http://www.demparty.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. hamtarch ajillaj b(103.229.121.98) 2017 оны 10 сарын 30

ene beltgegtsen uuriiguu beldsen zuw zaluu. Eldew zuild hutgaldaagyi hooson tsetsehegchdeesbhawi iluu shine ueiin huchirheg toloolol

0  |  0
Зочин(150.129.141.149) 2017 оны 10 сарын 29

Нусан жур, саяхан л намд орсон шт

0  |  0
Top