Лос-Анжелесд өчигдөр “InStyle” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслол болжээ. Энэхүү арга хэмжээгээр кино, шоу бизнесийнхнээс жилийн хамгийн шилдэг загварлаг алдартан болон гоц өөрчлөлтийн эзнийг шагнадаг билээ. Энэ жилийн шилдэг загварлаг эмэгтэйгээр жүжигчин Кейт Бланшетт, шилдэг өөрчлөлтийн эзнээр Эль Фаннинг нар шалгарчээ.
Түүнчлэн арга хэмжээнд Селена Гомес, Хайди Клум, Кейт Босуорт зэрэг алдартан зочилсон байна. Тэдэн дотроос 51 настай модель Синди Кроуфорд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байжээ. Түүний өмссөн тачаангуй хар даашинз нь гуя хүртлээ ухлаадастай байсан нь модель дээр олны нүд унахад бүр ч нөлөөлсөн бололтой. Даашинзтайгаа хослуулан сонгосон хар сандаал нь ч Синдиг гайхалтай харагдуулж байсан гэж загварын мэргэжилтнүүд ярьжээ.

О.Саша

Сэтгэгдэл ( 8 )
Гайхалтай гоё байна. Үнэхээр сайхан бүсгүй, сайн сайхныг хүсье
Тачаангуй хар даашинз. Энэ одоо юу болж байна вэ? Тачаангуй гэж уг нь тачаал ихтэй гэсэн утгатай, хүний сэтгэлийн хөдөлгөөн, дотоод шинжийг илэрхийлсэн үг. Гэтэл дээр үед нэг орк нь харагдах байдал гэж зөрүү ойлгож хэрэглээд, тэрнээс хойш оркууд бүгд тэгж ярьж бичих болсон. Одоо бүр эд юмсыг тачаангуй гэж хэлэх болох нь ээ?
сандаалыг юу гэж бичих байсан юм бол?
синди сайхан эмэгтэй. 51 нас бол хөгшин гэсэн үг биш. яагаад гайхаад байгаа юм бэ.өөр зөндөө олон сайхан эмэгтэйчүүд энд тэндгүй, манай монголд ч байгаа, сайхан хүнийг сайн хар. сайхан харагдаж чадаж байнаа гэдэг чинь ухаантай, эрүүл байнаа гэсэн үг. та өөрөө бас хичээ
МОНГОЛ ХЭЛ, ЯРИА, БИЧГИЙН ТУН ХОМС МЭДЛЭГТЭЙ ХЭН НЭГЭН, ДЭЭРХИ МЭДЭЭГ БИЧИХ ГЭЖ ОРОЛДЖЭЭ. ЗАМБАРААГYЙ, АЛДААТАЙ БИЧСЭНИЙХ НЬ ГАНЦ ХОЁРЫГ ДУРЬДАХАД: АМЬГYЙ ЭД, ХЭРЭГЛЭЛ ДААШИНЗ ТАЧААДДАГ МЭТ. САНДААЛ ГЭЖ МОНГОЛ YГ БАЙХГYЙ. ГАДААД YГИЙГ ЗОХИСТОЙГООР ОРЧУУЛЖ ЧАДАХГYЙ БОЛ ГАДААДААР НЬ АЛДААГYЙ БИЧНЭ YY!
Uneheer Saihan Busgui
Uneheer Saihan Busgui
Uneheer Saihan Busgui