Ерөнхийлөгчийн хоригийг дэгийн тухай хууль зөрчиж хэлэлцсэн гэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан.

Энэхүү асуудлыг өнөөдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудлыг оруулан батлах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дэгийн тухай хууль зөрчиж буйг сануулсан.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд  байнгын хороогоор хэлэлцээгүй асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулан баталсан юм. Улмаар байнгын хорооны хуралдааны өмнө гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг тараасан. Энэ нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгоогүй төдийгүй зарим гишүүд хэлэлцэх асуудлын материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн явдал болсон байна. 

Тиймээс энэ мэтээр УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчиж байгааг анхааралдаа авч, зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажиллах шаардлагыг АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ.

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.184.252) 2025 оны 03 сарын 13

Байнгын хороо тэртэй тэргүй түрүүчийн адил шийдвэр гаргах нь тодорхой. Баттулга З.Энхболд 2ын саналыг дэмжив гэж. Ерөнхий зарчмын хувьд цаг алдахгүй зөв шийдвэр. Эрдэнэбат та МАН-аас баахан гишүүнийг элсүүлээгүй л бол битгий гоншигоноод худал юм ярьж байл даа

1  |  0
Зочин(139.5.218.12) 2025 оны 03 сарын 13

Гоношигоноод яах вэ ажлаа сайн хийцгээ харин наад ЗГ чинь тэтгэврийн насыг нэмсэн нь буруу гэж гарч ирцгээсэн үүнийг нь шаардаачээ шал дэмий юм ярьж байхаар.

1  |  0
12345678(202.131.225.249) 2025 оны 03 сарын 13

АН үед яадаг байлаа бүр хуульгүй юм шиг зөвхөн зи шийддэг надад таалагдахгүй байна гээд байдаг байсан одоо саяхан даа

1  |  0
Top