Ц.Нямдорж: 30 гэр бүлийг Х.Баттулгын толгойн дотроос хайх юм уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

   УИХ-ын чуулганы хуралдаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн саналыг хүргэж байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж:

   Би улс төрчийнхөө хувьд Ерөнхийлөгч, парламентын харилцааг зөв эхлэх нь үү гээд хараад сууж байна даа. Өнөөдрийн хуралд харамсаж байна. 30 гэр бүл гэж үлгэр шиг юм ярьж байгаа. Тэр 30 гэр бүлийг одоо бүр өөрсдөө хайж ол гэж байгаа. Зандаахүүгийн Энхболдын толгойноос хайх уу, Х.Баттулгын толгойноос дотроос хайх уу юм уу.

ЕТГ-ын дарга З.Энхболд нь тал хуудас цаас авч ирээд яг өмнөх  шигээ намын дарга, УИХ-ын дарга байсан шигээ аашилж байна. Монгол Улс хоёр ерөнхийлөгчтэй болж байх шиг байна. Нэг нь тангараг өргөсөн ерөнхийлөгч. Нөгөө нь З.Энхболд. Ерөнхийлөгчийн тамгын газар нь 2016 оны АН шиг болчихлоо. 1994 оны Ашигт малтмалын тухай хууль гэж байсан. Түүнээс хойш Дэлхийн банкны судалгаагаар Ашигт малтмалын тухай хуулийг АН-ынхан 50 суудалтай байхад баталж байсан. Тэгээд 7000 лиценз тараасан. З.Энхболд УИХ-д 12 жил суухдаа наад яриад байгаа зүйлээ хийхгүй яасан юм. Гэнэт ийм зүйл яриад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Нямбаатар: Лицензийг мангас гэж харах болжээ

   Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ чуулган авч хэлэлцэх шаардлага гарч байна. Польшоос өөр ийм хагас ерөнхийлөгчийн парламенттай улс орон өөр байхгүй. Улсын хөгжилд энэ засаглалын асуудал сөрөг нөлөө үзүүлж байна гэж гаднын судлаачид судалгааны ажлаа гишүүдэд танилцуулсан. Та бүхний ширээн дээр тэр судалгааны ажлыг хүргүүлсэн байгаа. УИХ-ын дарга аа энэ оны төсвийг хэлэлцэж дуусаад дараагаар нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал руу орох хэрэгтэй.

Жинхэнэ сонгодог парламентыг хэрэгжүүлэх үү гэдгийг энэ асуудал өнөөдөр харагдуулж байна. Ойрын үед Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор нэг зүйлийг мангас гэж харах болжээ. Энэ нь лиценз. Улс орны эдийн засаг нь уул уурхайтай салшгүй холбоотой. Уул уурхайн салбар нь ашигт малтмалын лиценз авч байж үйл ажиллагаа явуулдаг. Лиценз олгодог асуудлыг шударга нээлттэй, сонгон шалгаруулалтаар явуулах ёстой. Түүнээс лиценз авсан асуудлыг буруутгаж болохгүй.

Т.Түвшин

ZINDAA.MN


 

Холбоотой мэдээлэл:

О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ

З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн

Ж.Энхбаяр: Хурц бол Монголын хамгийн их мэдээлэлтэй хүн

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу

Д.Тэрбишдагва: Хурцыг бүр дэвшүүлсэн байна лээ шүү

Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийн хэдэд нь жагссан бэ?

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
volga(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

uurhaigaa ta muu chigeer n

0  |  0
nyamhu(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

HOER ERONHIILOGCH BISH HOER ERONHII SAID

0  |  0
irgen(103.212.117.14) 2017 оны 11 сарын 02

battulga ta 2 tuluululd orno shvv dee

0  |  0
отгоо(66.181.179.233) 2017 оны 11 сарын 02

Ц.Нямдорж гуай та яриад эхлэв? Хаанаас хайхаа та өөрөө мэдэхгүй байгаа юм уу

0  |  0
hhhh(202.9.42.186) 2017 оны 11 сарын 02

nyamdorj olon jil mongol turuur togloloh n dee dandaa hor hutgagch hagaralduulagch hudlaa shudarga tsarailagch

0  |  0
үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 11 сарын 02

Нэг их ганц үнэн юм ярьдаг шудрага гишүүнтэй гээд байсан хардаа. Үнэн нүүр царайгаа яаж ч чадалгүй өөрөө харууллаа. Тэр монголын хөрөнгийг идсэн 30 гэр бүл байдаг гэдгийг няцаалаа. Бүр уурлаж байна гээч. Хараач хөөе. Өнөө чин шудрага хүн хаа оччихвоо? Багаа хуулчивал яг л үнэн дүр ийм гэдгээ батлан үзүүлчихлээ. Гэхдээ санаагаа битгий зовоо. Бүх юм өөрчлөгддөг юм.

0  |  0
Top