Б.Бат-Эрдэнэ: Хүрэлбаатар Дубайн гэрээг хамгаалдаг хүн шүү дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Энэ үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч хагалган бутаргасан хэрүүлийн алим бидний дунд шидчихлээ. Намын эв нэгдлийг чухалчлах хэрэгтэй. Сонгуулийн үеэр яасан билээ, Мөнхбатыг. З.Энхболд нүүрсний наймаа хийсэн гэж тамгатай бичиг харуулаад. Хэрэгтэй бол хувилаад аваарай гээд байсан. О. Баасанхүү байна. “Царцаа”-гаар ялсан гээд. Хуулийнхаа хүрээнд шилжилт хөдөлгөөн хийгээд санал өгөх өөр  ойлголт. Намайг автобус автобусаар нь хүн зөөсөн гэж гүтгэсэн.  Ард түмнийг “царцаа” гэж анх жиргэсэн хүн нь З.Энхболд шүү.

Ч.Улаан: Оюутолгойн луйврыг Тэрбишдагва бид нар ажлын хэсэг гаргаж ил болгож байсны нэг нь Дубайн гэрээ. Гадныхантай нийлж луйвардаж байгааг илчилсэн. Хүрэлбаатар тухайн үед Дубайн гэрээг хүчингүй болгохыг эсэргүүцэж хамгаалж байсан. Харин Чойжилсүрэн, Дэмбэрэл нарын гишүүд байр сууриа баримталж, зарчимтай байж гарын үсэг зурсан.   Уучилж болно мартаж болохгүй гэсэн үг байдаг. Миний хувьд уучилж ч чадахгүй, мартаж ч болохгүй зүйл. Би санал хураалтад оролцоно.

Х.Болорчулуун: Оюутолгойн онгоцны буудлыг 15 сая ам доллар, сүүлдээ 60 сая ам.доллараар барьсан компанийг Хүрэлбаатарынх гэж сонссон. Одоо байр байдлаас нь харахад үнэний ортой ч юм шиг. Хүрэлбаатар бол  Оюутолгойн гал хамгаалагч. Олон гишүүн дургүйцэж байна. Саналаараа татгалзчихмаар юм. Үгээр сайхан ярина. Үйлдэл нь зөрдөг хүн.

Б.Бат-Эрдэнэ: Барууны зарим орны туршлагатай танилцахад хувьдаа хөрөнгө чинээ ихтэй хүн улстөрд ордоггүй. Ард түмэн нь дургүй байдал ажиглагддаг юм билээ. Оюутолгойтой холбоотой ард түмний эрх ашиг  гэж бий. Улаан, Тэрбишдагва бид нар ажлын хэсэг байгуулж Оюутолгойтой холбоотой булхай гаргаж ирсэн. Хэлээд байхад зөрөөд Дубайн гэрээг байгуулсан.  Үүнийг хамгаалдаг хүн Сангийн сайд болж болохгүй. Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна.

Б.Баттөмөр:Бид хугацаа их алдаж байна. Засгийн газарт орж эдийн засгийг төвхнүүлэх чадвартай хүний нэг нь Хүрэлбаатар. Яагаад энэ хүнийг тусгаарлаж хориг тавиад байгаа юм бэ. Раднаасэдийн хэлсэн үгээр их оролдож байна. Үгээр оролдох, тоглох хэрэггүй. Өнөөдөр уул уурхайн тусгай зөвшөөрлийн тухай их ярилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4500 лиценз бий гэлээ. 6000 гаруй лиценз байгаа юм билээ. Оффшорт мөнгө байгаа бол лиценз худалдсан мөнгө л байгаа.

Д.Анар

www.zindaa.mn


 

Холбоотой мэдээлэл:

Ч.Хүрэлбаатар: Би гурван өрөө байранд л амьдардаг

О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ

Ц.Нямдорж: 30 гэр бүлийг Х.Баттулгын толгойн дотроос хайх юм уу

З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн

Ж.Энхбаяр: Хурц бол Монголын хамгийн их мэдээлэлтэй хүн

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу

Д.Тэрбишдагва: Хурцыг бүр дэвшүүлсэн байна лээ шүү

Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийн хэдэд нь жагссан бэ?

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gochoo(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

TOGS BISH SALBAR GEJ BAIDAGIIG MEDEJ AVMAAR YUM

0  |  0
hun shu baatar(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

OYUTOLGOIN UURHAIN BODIT BAIDLIIG ERDEMTED SHUUMJLEED BAIHAD INJENERUUD N HARDAAD BAIGAA HUMUUST UCHRIIN N HELJ SHONO TAIVAN INTUULJ BUYN HIIMEER YUM

0  |  0
dembrel(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

ODOO OYUTOLGOIN GEREE SHUDRAGA YAVAH ZAMDAA ORSON BAIHAD BITGII MUU ERLOOD BAI TOGS YUM GEJ BAIDAGGUI GEJ GARDAG ULGER BII TA NAR ENE HUGATSAANDAA YUM HIIJ DAHIJ SONGOGDOH UNELGEE AVHAA BOD

0  |  0
heruulch(59.153.112.89) 2017 оны 11 сарын 02

TOONOOS CHANARIIG ERHEMLE GEDEGCHLEN TOLOOLON UDIRDAH ZOVLOLOOS OO SEV HAI

0  |  0
Irgen(150.129.140.15) 2017 оны 11 сарын 02

Baterdene avarga odoo saidaasaa buugaad booj uhehnee said bolood yu hiisen ym terbishdavga ulaan ed nar said bolj chsfahgui bolhooroo l booj uheh gd bh ym herev said bolson bol ingej nudnii bulai bolj ard tumend muu muuhaigaa haruulah gj neeree uneheer ichmeer ymaa

0  |  0
Top