Д.Цогтбаатар: Б.Хурц анхнаасаа л дипломат албанд ажиллаж байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилохоор болсон. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Элчин сайд гэдэг бол олон зууныг дамнасан аливаа улсын гадаад үйл ажиллагааны алтан аргамжаа болж, эзэн Чингисийн үеэс нэрлэгдэж ирсэн хүн юм. Итгэмжлэх жуух бичиг дээр нь бичсэн байдаг. "Аливаа улс орныг бүрэн төлөөлж, хэлсэн үг бүр тухайн төрийн байр суурь гэж итгэж хүлээж аваарай" гэсэн байдаг. Тэгэхээр тэр хүний үгээр л Монгол Улс аливаа асуудалд ямар байр суурьтай байгааг мэдэж болдог. Тухайн оронд очиж байгаа Элчин сайд нар бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг, хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх шаардлага тавьдаг. Ингэхдээ дипломат салбарт ажиллаж байсан, гадаад харилцаанд тодорхой хэмжээнд оролцож байсан хүмүүсийг томилдог. Б.Хурцын хувьд анхнаасаа л дипломат албанд ажиллаж байсан. Ер нь дипломат албаны хийдэг бас нэгэн ажил нь илээр бүх мэдээллийг цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийдэг. Тагнуул бол нууцаар мэдээлэл цуглуулдаг газар. Түүнээс мэдээлэл боловсруулдаг систем нь адилхан. Тухайн орныг байнга ажиглаж, дотоод улс төрийг яаж өрнөж байгаа харж байдаг" гэлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хачин (202.70.34.70) 2017 оны 11 сарын 03

Гайхаж байна.

0  |  0
Иргэн(66.181.185.50) 2017 оны 11 сарын 03

НЯМКА ШУДАРГА ХҮН БОЛЖ СҮРЖИГНЭЭД Л БАЙСАН ӨӨРИЙНХ НЬ ”НО” БАТЛАГДАХ ГЭЭД ”БАРЬЦААНД ОРСОН УУ” БҮГД ”БУЗАРУУД” ЮМ ДАА...!!! ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ... МОНГОЛЫН МИНЬ ТӨР ИНГЭЖ Ч ”БУЗАРУУДААР ДҮҮРЭХ” ГЭЖ....

0  |  0
ттт(66.181.187.212) 2017 оны 11 сарын 02

Бас л барьцаанд орцон боос юмаа чт , наад Хурцаасаа ухсэндээ айгаад байгаан

0  |  0
Zochin(76.16.174.6) 2017 оны 11 сарын 02

Zuv hun shu de Hurts. Odoo manaid tuuniig guitseh ajillah chadaltai hun ih oldoh u? Amjilt huseye.Muu heleed bga hunuus uchriig medehgui bn da.Durguitseed bga humuusiin buruu gej ih bii shuu!! Bid tuugeer baharhah tsag irnee!!

0  |  0
оооо(66.181.187.212) 2017 оны 11 сарын 02

Цогтбаатараа чиний но г Наад Хурц чинь бас мэддэг юм уу , Жэнко Хурэлсух нар юуч хэж чадахгуй л байна . Нямдорж худлаа суржигнэчээд бас л чимээгуй боллоо . Та нар бугд Хурцийн барьцаанд байдайг юм уу

0  |  0
Irgen(211.33.151.211) 2017 оны 11 сарын 02

Araichdee hereg hiigeed l ulam l deeshee tushaal devshih yamaa aztai hun shuu

0  |  0
Иргэн(139.5.219.36) 2017 оны 11 сарын 02

«Муу хунд уг буу заа?! Мухар ухэрт зудаг буу узуул» гэдэгсэндээ! унэхээр тийм эдээлэлтэй юм бол гадагш явуулж болохгуй хун байнаа?! Тааруухан л зун шиг байгаамаа?!

0  |  0
доо(202.9.42.202) 2017 оны 11 сарын 02

аргагүй л нэг тогооны хүмүүс юм даа.

0  |  0
бямба(66.181.186.128) 2017 оны 11 сарын 02

Хурц чамд юу долоолгуулчаваа Цогтбаасаа зурагтаар мэдэгдэл хийж ярьж байгаа байдал мэдлэг боловрол чадах юм уу баахан монголчуудыг ухаан алдуулан хулгайж хил давуулаад сурсан юмаа сураар боож болохгүй ажил хийх юм бишүү

0  |  0
Top