УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.
-Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор боллоо. Энэ нь үнэхээр цаг үеэ олсон зөв шийдвэр мөн үү?
-Одоо 2018 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Төсөвтэй зэрэгцээд багш, эмч нарын ажил хаялт нь нийгэмд сэтгэл зовоосон асуудал болж байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Цалинг нь хүссэн хэмжээнд өсгөх боломж байхгүй байгаа шүү дээ. 2.8 их наядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Орлого талдаа ирэх онд нэмэгдүүлэх асуудал бий. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд яваа учраас яаж батлагдахыг мэдэхгүй байна. Гишүүдээс янз янзын санал гарч байгаа. Орлого маань төлөвлөсөн хэмжээндээ байх уу, нэмэгдэх үү үгүй юу гэдгийг хэлэхэд одоо бэрх шүү дээ. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарч алт, зэс, нүүрсний үнийн өсөлттэй холбоотойгоор ирэх онд төлөвлөгдөөгүй орлого орж ирэх талтай. Яг одоо батлагдах гэж байгаа төсөв дээр багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж үнэхээр байхгүй. Тэгэхээр нэгэнт нийгэмд ийм олныг хамарсан асуудал үүсчихээд байгаа учраас Засгийн газар боломжийнхоо хэрээр түр гал унтраах арга хэмжээ авсан бодлого явуулж байгаа ухаантай. Арга ядсан л арга хэмжээ авч байгаа юм. Энэ нь нэлээн шүүмжлэлд ч өртлөө. Сөрөг хүчин ч энэ дээр тоглолт хийж байгаа. Нам дотроо ч гэсэн зарим нь шүүмжлэлтэй хандаж байна.
-Намын бүлэг дахиж авч үзэх, энэ шийдвэрийг өөрчлөх боломжтой юу?
- Ерөнхийлөгч хориг тавина гэж хэлж байх шиг байна. Хориг тавих асуудал ороод ирэх юм бол бүлэг дээр хоригийг хүлээж авах уу, үгүй гэдэг асуудал яригдах байх. Гэхдээ мэдээж УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх учраас унах магадлал бий. Унагаад зориулалтаар нь тэр 55 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй.
Цалин нэмэх тухайд бол эдийн засаг сайжраад ирэхийн хэрээр албан хаагчдын цалинг дор хаяж 1.5 сая төгрөг болгох зайлшгүй шаардлагатай. Цалингийн зөв систем байхгүйгээс болоод хувийн хэвшил нь ч дорвитой цалин өгдөггүй. Тийм нэг амьдралд нь хүрэхгүй цалингаар л өнөөдрөө зогоогоод яваад байгаа байхгүй юу. Пүүс компаниуд нь хэтэрхий их ашиг олоод ажилчиддаа цалингаа санасан хэмжээнд өгдөггүй. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдээд ирвэл дагаад хувийн хэвшил цалингаа нэмэх боломжтой.
Нөгөө талдаа төрөөс албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломж гарч ирэхлээр зорилтод бүлэгт чиглээгүй нийтийг хамарсан халамжийн бодлого үйл ажиллагаагаар төсвийн хөрөнгийг хамаагүй зарцуулаад байсан. Тиймээс дор хаяж 1.5 сая төгрөгийн цалинтай байж гадагшаа явдаг ажиллах хүчний асуудал, дотооддоо байж байгаа ажилгүйдлийн асуудал шийдэгдэх ёстой. Өнөөдөр гэр бүлийн хоёр хүн нэг нь 1.5 сая төгрөгийн орлоготой бол гайгүй амьдрах боломжтой байна. Тиймээс системийн алдагдлыг засах ёстой. Ойрын хугацаанд төсөв алдагдалгүй болоод эдийн засаг сайжрахын хэрээр цалинг хүсээд байгаа 30 хувиар нь эхлээд нэмэгдүүлэх, дахиад нэмээд явах шаардлагатай юм.
-Төсөв хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 2.8 их наяд гэж байна. Өмнөх оны алдагдлаас бол багасч байгаа юм байна?
-Өмнөх оныхоос харьцангуй алдагдал бага болж орж ирж байгаа. Төсөв хэлэлцэж байгаа эгзэгтэй үед хуучин сангийн сайд, шинэ сангийн сайд хоёр нэг нь өөрийнхөө оруулж ирсэн төсвийг хамгаалах гэж оролдож байгаа. Нөгөө нь зайлшгүй шаардлагатай бус зардлуудыг хэмнэх асуудлаар ажиллаж байна. Намын бүлэг дээр нэлээн ширүүн мэтгэлцээн болж байгаа. Энэ бүхний хүрээнд тоонууд нь бол өөрчлөгдөх байх. Хуучин сангийн сайдын оруулж ирсэн төсвийн төсөл тодорхой хэмжээнд өөрчлөгдөж таарна. Ер нь алдагдал бол 2.8 тэрбум орчим байх болов уу гэсэн тооцоо бий. Манай намын бүлэг их хурал дээрээс завсарлага нь дуусаад хэлэлцэж ирэхээр нэлээн өөрчлөлт яригдах байх.
-Ирэх онд сургууль, цэцэрлэгийн барилга хэчнээн тоогоор баригдахаар байна. Төсөвт бүтээн байгуулалтын ажлууд хэр тусгагдсан бол?
-Ер нь улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байна. Ерөөсөө хүртээмжгүй газрууд олон бий. Тоог нь гаргаад үзэхээр 60 цэцэрлэг, 90 орчим сургууль шинээр барих шаардлага байна. Тэгэхээр үүнийг яах уу гэхээр орлого нэмэгдээд ирэх юм бол ойрын гурван жилд энэ асуудлыг бүрэн шийднэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл сургуульд дугаарладаг, цэцэрлэгт дугаарладаг асуудлыг бүрэн шийднэ гэсэн том зорилт тавьж байгаа. Тийм болохоор цаашдаа энэ асуудлаа анхаараад төсвөө батлаад явах нь зөв. Хорин нэгдүгээр зуунд алийн болгон хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал яриад байж байх юм. Шийдэх л ёстой.
-Мэргэжлийн Засгийн газар жил гаруйн хугацаанд ажиллахдаа уул уурхайн салбараа ерөөсөө хөдөлгөсөнгүй. Тэгэхээр ирэх оны төсөвт уул уурхайгаас орох ашгаа хэрхэн нэмэгдүүлэх юм. Том төслүүдээ ойрын хугацаанд хөдөлгөх шаардлагатай байна л даа?
-Миний мэдэхийн сүүлийн тав, зургаан Засгийн газар ул уурхайн том төслүүдээ хөдөлгөнө гээд ярилаа. Үр дүн гарсангүй. Шинэ Засгийн газар мөн төслүүдээ хөдөлгөнө гээд нэр заагаад дурдаж байна шүү дээ. Үр дүн гаргахын тулд асуудалд тууштай хандах ёстой. Улс төрчид маань өөрсдөө улс орныхоо эдийн засгийн алуурчид нь болчихоод байна шүү дээ. Яагаад төсөл хөтөлбөрүүд явахгүй байна гэхээр улс төрчдийн хоорондын тэмцлээс болоод том төслүүд явахгүй байгаа юм. Жишээлбэл, миний хамгийн сайн мэдэж байгаагаар Тавантолгойн асуудал байна. Хятад, Орос, Монголын консорциум Тавантолгойн асуудал дээр орьё гэдэг. Засгийн газраас тендер зарлаад, шалгаруулалтаа явуулаад ингээд орох гэхээр гацаачихдаг. Болохгүй гэдэг. Яагаад болдоггүй юм, танд ямар хувилбар байна гээд болохгүй гээд байгаа хүнээс нь асуухаар “Надад ч хувилбар байхгүй л дээ” гэдэг. Өөрт нь ямар ч хувилбар байхгүй. Салбарын мэдлэггүй ийм улс төрчид хаалт тавьж “Миний эрх ашиг ороогүй бол энэ төслийг хэзээ ч явуулахгүй” гэдэг ийм байр суурин дээр байгаад байдаг. Энэ хүмүүс бол эдийн засгийн алуурчид болчихоод байна. Тиймээс одоогийн Засгийн газрыг ойлгохдоо энэ гацаагаад байгаа хүмүүсээс тэр хувилбарыг нь асуух ёстой. Тэдний хувилбар юу байна гаргаад ир. Улс орон, эдийн засагт ашигтай ямар хувилбар байна. Хэрвээ хувилбарууд нь гараад ирэх юм бол намын бүлэг эсвэл Засгийн газар дээрээ ажлын хэсэг байгуулаад аль нь Монголын эдийн засагт ашигтай хувилбар вэ гэдэг дээр сонголтоо хийгээд шийдвэр гаргаад явах шаардлага байгаа.
Хэрвээ тэр гацаагаад боомилдог улсууд хувилбар гаргаж ирэхгүй бол одоо больж үзэх хэрэгтэй. Эдийн засгийг алдаагаа болих хэрэгтэй. Том ордуудаа хөдөлгөж эхлэх юм бол маргаашнаас улсын төсөвт татварын олон хэлбэрээр мөнгө орж ирнэ. Энэ дээр бэлэн тооцоонууд нь бий. Тийм учраас энэ Засгийн газар дорвитой шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ байдлаараа байвал 10 жилийн дараа ч ингээд яриад сууж байх болж таарч байна. Зоригтой алхам хийх ёстой. Бэлэн байгаа төсөл дээр нь шийдээд явах хэрэгтэй.
-Ирэх оноос томоохон ямар ордуудыг шинээр ашиглах юм?
-Ерөнхий сайд шинээр сонгогдоод их хурлын чуулган дээр хэлэхдээ ордуудын нэрийг дурдсан. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд байна. Жишээлбэл, Багануурын 750 мегаваттын Дулааны цахилгаан станц, Өмнөговийн 450 мегаваттын цахилгаан станцын асуудлууд байна. Эдгээр төслүүд бол зайлшгүй шаардлагатай хөтөлбөрүүд. Яагаад гэхээр өнөөдөр Монгол Улс Хятадаас, Оросоос эрчим хүчээ импортоор аваад байдаг. Цахилгаан станцуудын хэрэглэдэг нүүрс гэдэг түүхий эд Монголд дүүрэн бий. Хэн ч авдаггүй, хэнд ч борлогддоггүй. Гэтэл станцуудаа бариад энэ асуудлаа шийдчихээр харин ч гадаад улсаас эрчим хүчээ импортлох биш экспортлох хэмжээнд очих боломжтой.
Мөн Тавантолгойг хөдөлгөх, Оюутолгойн баяжуулах үйлдвэр, нэр бүхий усан цахилгаан станцуудыг хөдөлгөе гэсэн зүйлүүд хэлнэ лээ. Тэгэхээр Ерөнхий сайд болоод хэлсэн үгэнд дурдагдаж буй дээрх төсөл хөтөлбөрүүд ирэх гурван жилд хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Улсын төсөв дээр ч гэсэн хөрөнгө оруулалтынх нь заалтууд тусгагдаад ороод ирсэн байж байгаа.
Зарим зам дээр өртгийг нь 30, 40 дахин нэмэгдүүлээд концессын гэрээ хийчихсэн
-Сая Засгийн газрыг огцруулах гол үндэслэл нь зургаа, долоон концессыг өөрсдийн хамааралтай компаниудад Засгийн газрын зарим гишүүд авсантай холбоотойгоор огцорсон. Энэхүү концессын гэрээнүүдэд өөрчлөлт оруулах боломж байгаа байх. Үүн дээр УИХ, МАН-ын бүлэг анхаарал хандуулж өөрчлөлт оруулах асуудлыг тавих байх гэж харж байна?
- Эдийн засаг хүнд байгаа энэ үед концесс гэдэг асуудал байх ёстой юу гэвэл байх ёстой зүйл. Гэхдээ үүн дээр буруу зүйл юу тогтсон гэхээр тухайн концессоор хийх ажлын өртөг гэж байгаа. Өртгийг гурав, дөрөв дахин, зарим зам дээр бүр 30, 40 дахин нэмэгдүүлээд концессын гэрээ хийчихсэн. Өнөөдөр хэрэгтэй гэдэг утгаар нь гэрээ хийсэн. Хэдийгээр ирээдүйд мөнгөн нь төлөгдөх ч улс орны эдийн засгийг алж байгаа асуудал байхгүй юу. Тийм болохоор миний хурал дээр хэлж байгаа санал юу вэ гэхээр өртөг зардал, гэрээг нь сайн үзэх ёстой. Хэдэн жилд ямар хугацаатай ямар хүүтэй эргэн төлөгдөх юм. Өртөг нь өнөөгийн бодит өртөгт нийцэж байна уу, үгүй юу. За яахав тухайн компани 10, 20 хувийн ашгийн асуудал байлгүй л яахав. Тэрийг хоёр гурав, дөрөв тав дахин нугалаад концессийн гэрээ хийсэн байвал түүний алдааг залруулаад явуулъя гэж байгаа. Тийм луйвар хийж болохгүй. Нэгнийхээ эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь зөв ч алдаа завхарлыг нь засах ёстой. Өндөр хүчдлийн шон, под станц, зам барих ажил улс оронд хэрэгтэй гэж үзээд хийчихсэн бол хянаж үзээд зөв голдиролоороо явж байгаа бол явуулах л ёстой.

-Ерөнхийлөгч Сангийн сайдыг томилсон УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Та хориг тавьсан асуудлыг юу гэж харж байгаа вэ?
-Хориг дээр хоёр зүйл анзаарч байгаа. Нэгдүгээрт, хориг тавьж байгаа үндэслэл нь гээд сонингийн нийтлэл шиг юм оруулаад ирсэн. Хориг тавих гэж байгаа бол үндэслэлүүдээ оруулж ирээд батлагдсан, нотлогдсон эх үүсвэртэйгээр оруулж ирэх ёстой байсан. Ер нь ингээд бодоход төрийн гурван институц байна шүү дээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч. Аль алинд нь хийх ажил их байна. Улс оронд тулгамдсан ажил их бий. Энэ нөхцөлд гурван институц бие биенийхээ бодлого, үйл ажиллагааг дэмжээд явах асуудал байгаа байхгүй юу. Ерөнхийлөгчийн өмнө шийдлээ хүлээсэн маш олон асуудал байна шүү дээ.
Элчин сайдуудын томилгооны асуудал бий. Яагаад итгэмжлэх жуух бичгүүдийг нь олгохгүй байгаа юм. Одоо тэнд очсон хүмүүс нь гайхаж байна. Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч өгдөггүй. Сүүлд томилогдсон таван Элчин сайдын асуудал бий. АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр, Японд суух Элчин сайд Г.Тэнгэрийн асуудал байна. Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барих гэхээр Ерөнхийлөгч зөвшөөрдөггүй. Иймээс хийх ажлууд олон байна шүү дээ. Гэтэл Засгийн газрынхаа ажлыг Ерөнхийлөгч нь зогсоогоод боомилоод, гацаанд оруулаад нэг сайд дээр хориг тавьж байгааг үнэхээр ойлгоход бэрх байгаа юм. Хориг тавьж байгаа асуудал нь сүүлдээ хоёр хүний хэрүүлийн асуудал болж таарсан шүү дээ.
Тэгсэн.
-Нэг нь Увс аймагт очсон. Түүнийг нь Увсын ард түмэн хөөгөөд явуулсан. Түүнд нь өширхөөд нөгөөдөхийгөө зохион байгуулсан гэдэг ч юм уу. Иймэрхүү л асуудал явсан. Гаргаж ирсэн үндэслэл нь уул уурхайн лицензтэй гэсэн. Лицензгүй л юм байна гээд холбогдох байгууллагууд нь гаргаад л тавьчихлаа. Ах дүү нар нь лиценз зарсан гэж байна. Тэрийгээ тэр Сангийн сайд нь үгүй л гэж байна. Ийм зүйл дээр хов хөөцөлдөөд төрийн ажлыг гацаах нь үнэхээр байж болохгүй.
-МАН-ын бүлэг хоёр хуваагдаад л Засгийн газраа огцруулсан. Одоо намын бүлэг хэр эв нэгдэлтэй байна вэ?
-Хоёр хуваагдсан асуудал бий. 2012–2016 онд АН-ын Засгийн газар муу ажиллаж байсан. Алдаатай бодлого үйл ажиллагаа явууллаа, хариуцлага тооцох ёстой гээд эсрэг намынхаа Засгийн газарт маш их шүүмжлэлтэй хандаж байлаа. Ардчилсан хувьсгалаас хойш 27 жил болоод өнөөдрийн өндөрлөг дээр ирчихээд харахад улс орны хөгжил байхгүй байна. Ээлжлээд засаг барьдаг. Ард түмний яриад байгаа МАНАН-гийн засаглал гэдэг үндсэндээ бий болсон гэдэг үүднээс, ерөнхийдөө энэ засаглал цаашид үйл ажиллагаа явуулж болохгүй гээд ажилласан нэг жилийнх нь алдаа дутагдлыг хэлж өгөөд огцруулах үндэслэл болгосон. Бид өөрсдийнхөө намын нөхдүүдэд хариуцлага тооцсон. Үүнээс үүдээд намын бүлэг хоёр хуваагдсан шинжтэй байгаа нь үнэн. Гэхдээ би бодож байна. Намын их хурал арваннэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд болно. Түүний дараа намын шинэ дарга ямар хүн болохоос хамаараад 65-ын бүлэг нэгдээд явчих байх. Тэгтлээ хоёр тийшээ харчихсан асуудал байхгүй. Цаашид ойлголцоод нэгдээд, намын шинэ дарга зангидаад явчих байх гэж бодож байна.
ЕРӨНХИЙ САЙД НЬ НАМЫН ДАРГАА АВЧИХВАЛ ЗҮГЭЭР БАЙНА
- МАН намын даргад ямар хүнийг дэвшүүлэх бол?
Намын даргыг сонгохдоо намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, Их хуралдаа бодлогоор намын даргад нэр дэвшигчийн нэрийг оруулдаг практик бий. Гэхдээ намын даргад өрсөлдөх эрх нь гишүүн бүрт нээлттэй. Заалнаас нэр дэвшээд, эсвэл өөр хэн нэгний нэрийг дэвшүүлж болно. Тэр хүн нь өрсөлдөөд явах боломж бий. Миний харж байгаагаар намын даргад У.Хүрэлсүх дарга өрсөлдөх нь ойлгомжтой. Мэдээж өөр хэн нэгэн өрсөлдөх эрх нээлттэй. Энэ дундаас нэг нь гарч ирнэ. Санаснаар болдог бол Ерөнхий сайд нь намын даргаа авчихвал зүгээр байна. Ер нь манайх шиг засаглалтай улс гүрнүүдийн хувьд Ерөнхий сайд нь намын дарга хийдэг. Хавсраад явдаг. Энэ асуудал нь төр тогтвортой байх, нам бодлогоо хэрэгжүүлэх зөв зарчим байдаг. Энэ зарчим руу орчихвол зүгээр байгаа. Ингээсэй ч гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 30 гэр бүл гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энэхүү 30 гэр бүл, олигарх нь улс орныг баялгийг цөлмөж байна. Улсын хөгжилд саад хийж байна гэх зэргээр ярьж байна л даа. Тэр дотор таны хувь эзэмшдэг MCS компанийн нэр дурдагддаг. Та энэ тухайд юу хэлэх вэ?
- Энэ бол сонгуулиар гаргаж ирсэн, ард түмэнд дургүйцэл төрүүлээд энэ хүмүүст хариуцлага тооцчихоор болчихно гэсэн байдлаар улс төрийн арга ядсан Пи-ар явсан юм. Түүндээ итгээд ерөөсөө 30 гэр бүлийн асуудал Монголын ард түмний дотор гараад ирлээ шүү дээ. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэдлийн хувьд энэ нь хариуцлагагүй мэдэгдэл. Ард түмнийг хоёр хувааж байна. Нийгмийн массыг буруу зүйл рүү өдөөж буй зүйл. Тэгээд 30 хүнээ нэрлээч гэхээр “Та нар өөрсдөө олцгоо” гээд хэлээд сууж байгаа нь хаашаа юм. Үнэхээр тийм 30 хүн байдаг бол яг сайхан нэрлээд, ийм ийм учиртай энэ хүмүүс бол Монгол Улсын дайсан гэдэг ч юм уу зарлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд сонсохоор “Өөрсдөө олцгоо” гээд. Түрүүчээсээ эрэл хайгуул хийгээд эхэлж байна л даа. Ашиглалтын лицензтэй, хайгуулийн лицензтэй гээд. Лиценз нь хувь хүн дээр олгогддоггүй юм байна. Компаниудаар нь гаргаад тавьчихсан байна лээ. Та бүхэн үзсэн байх.
Харсан. Хэвлэлээр гараад эхэлсэн.
Тэрийг ингээд харахаар нөгөө 30 гэр бүлийг адлаад байдаг Ерөнхийлөгчийн хүргэнийх нь компани дотор нь байна. Би өнөөдөр л олж мэдлээ. Хүн нү компани чинь Ерөнхийлөгчийн хүргэний компани юм байна. Хүн рүү чичлээд байсан хүмүүсийн өөрсдийнх нь компани гэх мэтээр гараад ирэхээр ийм дүр зураг харагдаж байна. Энэ хүмүүсийг тогтоох арга нь юу вэ гэхээр хамгийн их лиценз эзэмшдэг компаниуд гэсэн. Тэрийг нь гаргаад ирэхээр тиймэрхүү л юм гарах шинжтэй. Яагаад зарлахгүй удаад байсан юм. Тодорхой зарлаагүй шалтгаан нь энэ байх шиг байна. Энэ нь сонгуульд хэрэглэх гэсэн хар ПИ-Арыг итгэл үнэмшилтэй болгох гэсэн л оролдлого.
2012 – 2016 онд ядуурал, ажилгүйдэл асар их болчихлоо шүү дээ. Ард түмэн дургүйцээд өлөн зэлмүүн амьдраад байгаа нь үнэн. Хүнд байдалд орсон ард түмэн цаашаа яаж амьдрах вэ гэж байтал тэнд нь та нарын дайсан энэ шүү гээд баялаг бүтээгчдээ, ажлын байр бий болгож буй хүмүүсээ эд нартай тэмц гэж ард түмний хараанд онилуулж эв нэгдлийг хагаралдуулж болохгүй. Энэ бол дэндүү муухай үйлдэл. Ингэж ерөөсөө болохгүй. Тэр 30 жагсаалтад манай компани, миний хувь эзэмшиж байсан компани ч байхгүй юм билээ.
Нүүрсний компани гээд ярьдаг байсан. МCS компани хамаг юм авчихсан юм шиг ойлгоод байсан. Түүн дээр нь хүчирхэгжүүлэх гээд 30 гэр бүл гээд хэлчихсэн. Гэтэл тэр зарлах гээд байгаа 30 гэр бүлдээ өөрсдөө ороод явчих юм шиг байна шүү дээ. Тэгвэл яах юм байгаа юм. Ер нь хэлэх, хийх үйлдлээ нэг бодож баймаар байгаа юм. Ард түмнийг ядуу зүдүү, хүнд байгаагаар нь далимдуулаад, нийгмийг буруу зүйл рүү уриалж болохгүй.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 25 )
ELDEV-OCHIR UURIIGUU ELCHILJ BNA MSZ BOL ULS TURCHDIIG JINHENE ALUURCHIN BOLGODOG KOMFANI DAA UURUU BAYANHONGORT YAJ MUNGU TARAAJ SANAL HUDALDAJ AVLAA YAJ HEDEN AVTOBUSAAR AJILCHIDAA ACHIJ AVAACHIN SONGUULIIG SAMARCH GARCH IRLEE ENHIIN TDAGAAN TAGTAA SHIG YARIHAASAA ICHIHEECH
Улс төрчдийг эдийн засгийн алуурчид болсоныг сая л мэдэж байгаа юмуу. УИХ-д яаж гараа вэ? Ямар ч мэдрэмжгүй, пампарстай гишүүд шиг. Нас нэлээд явсан гар шиг л байна. Ухаантай болж жүжиг тавихаа боль. Улс оронд хэрэгтэй 1ч гэсэн зүйл хийхийг боддоо...
Пээ энэ улсад энэ мэт нь гай болж байгаа шүүдээ.бас нэг баялагаар гараа угаасан нөхөр байна.би буруугүй тэр буруугүй ерөөс энэ сенсаци гэх юм.гэхдээ бидний нүдэн дээр баялаг бүтээж үйлдвэрлэл явуулаагүй мөртөө баяжсан,бага хэмжээний үйлдвэрлэл явуулсан нэртэй боловч хэт баяжсан улс төрчид ,намаар хамгаалуулсан ёстой айх айдасгүй, ичих булчирхайгүй хүмүүс,тэдний үр хүүхдүүд тархийг маань угаагаад айлган сүрдүүлээд байна.эд чинь тэр давхаргын хүмүүс шүүдээ. Хүмүүсээ сэрцгээхгүй бол?!
Хамгийн бодитой, ажил хэрэгч юм ярьж бга гишүүн санагдсан. Саяын Зикагийн хориг тавьсан хурал дээр маш зөв логиктой жинхэнэ бодит байдлыг ярьсан.
Архи нvvрсээс еер юм мэдэхгvй хvндээ архинд живvvлж араар нь баялаг ухдаг Ухаа худагийг луйвардсан Элдэвочир
Yanadaa turiin xylgai xydal xeterlee
Энэ Элдэвочир ерөнхийлөгчд атаархаж үхэхнээ чи царцаадаж ИХд гарсанан их юм тахиж чи хэзээч сонгогдож чадахгүй
Элдэв-Очироо чи нэг цэвэр хүн болох жүжиглэхээ боль..Чи бол. Хамгийн НОВШ шүо дээ... ТЭР ЧОЙ-доо удахгүй ... болно шүү...
Ene pizda dandaa nogoo namaa muulahaas oor yum hiij chadahgui amisgaa huuli sanachlaach ymarch hereggui hun muulj suuhiin
Энэ одоо хэн бэ Билигт энэ хоёрыг харахаар хайранч нутаг нуга минь гэж бодогдох юм
Энэ нов ш шүү маш муу хүн яаж гишүүн боллоо мэднэ шдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн интситуци ямарч чадамжгүй, хар хор гүйлгэдэг газар болж. Элдэвочир гишүүн их зөв хандлагатай хүн байна. Монголд ямарч хууль батлаад хичнээн сайхан арга механизм хэрэглээд нэмэргүй бүгдийг нь луйврын хэрэгсэл болгож байна. Концессийн гэрээгээр төрийн ачааг хөнгөлж хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлэх ёстой болохоос биш төрийн мөнгийг зувчуулдаг луйврын хэрэгсэл биш. Дэлхийн шившиг! Дэлхийд хэрэглэж байгаа сайн практикууд манайд луйвар, мөнгө идэх арга хэрэгсэл болоод л дуусдаг. Ичиж амьдраасай! ШУНАЛТАЙ, БЭРТЭГЧИН ХҮМҮҮС ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ ЭЭ.
Эхний10 т энэний нэр орно гэмгүй царайлсан хулгайч вэ
Өөрийгөө хичээ
Өөрийгөө хичээ
Эдийн засгийн алуурчин хулгайч нарын гол төлөөлөгч нарын нэг нь Элдэвочир чи өөрөө шүү.
bolohgui baigaa humuusdee hariutslaga hediid tootsdog boloh ym boldoo itgehed berhtei l bolj dee hurtsad ymar hariutslaga tootsohiig harj l baiyadaa
Уг нь их аятайхан л ярьдаг хүн байна. Хэт улс төрчиж болохгүй шүү гол нь.
Za bolison deeree nuurs chin min ee
Элдэвочир оо. Нөгөө таны дэмждэг Нямдорж Хурцтай хариуцлага тооцно гэсэн харин дэвшүүлж байна. Но той байгаагийн шинж. Шудрага ёс хаачив. Бүгд айж байна. Ам ажил зөрсөнөөр ард олон 30 жил хохирч та нар дансандаа мөнгөтэй учир дуугүй байна. Яах юм. Жижиг юм яриад хэрүүл үүсгээд түүнийг улам дэвэргээд байгаа чинь зөв үү. Шууд засаад яв Хүрэлсүхээ дарга болохоос нь өмнө хэл засуул. Долигнуур байж болохгүй.