ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нарыг огцруулж магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Баян-Өлгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 16 Төлөөлөгч аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр  хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд  аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьсан юм. Энэ сарын 30-ны өдөр АН-ын 16, МАН-ын 6 Төлөөлөгч ээлжит бусаар хуралдаж  Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан.  Гэвч уг хуралдааныг ИТХ-ын дарга Д.Бауыржан хууль бус гэж үзэн шийдвэрийг хүчингүйд тооцсон.  Ирэх долоо хоногийн Даваа гарагт ИТХ-аа хуралдуулахаар товложээ. Эх сурвалжийн хэлснээр  МАН-ын бүлгээс дахин гурван Төлөөлөгч Засаг даргаа огцруулахад нэгдэхээр болсон учир Төлөөлөгчдийн тооны харьцаа 25:14 болсон аж. Ингэснээр Баян-Өлгий аймгийн ИТХ-ынхан Засаг дарга А.Гылымханыг огцруулаад зогсохгүй ИТХ-ын дарга Д.Бауыржаныхаа суудлыг ч ганхуулж  магадгүй нөхцөл байдал үүссэн байна.

Д.Анар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top