Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг З.Энхболд ”цээжилдэг”

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ээлжит хориг, 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрийг бүхэлд нь хориглосноор үргэлжилж байх шиг.  Ер нь манай Улсын Ерөнхийлөгчийн сүүлийн үед хийж байгаа гол ажил нь “хориг” тавих юм шиг харагдаж, ойлгогдох болов. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хориг нь Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй. Мөн УИХ-аар хэлэлцэгдсэн ч ахиад л  тусыг эс олсон. Харин хоригийн тухай бол Тамгын газрын дарга нь цээжээр ярьж, үндэслэлийг тайлбарлаж суугаа харагдсан. Нэгэнт хориг нь бүтээгүй учир Ерөнхийлөгч маань ээлжит хоригоо ямар зүйлд тавихаа бодоод олчихов бололтой. Гэхдээ өөрөө дан ганцаараа бодож олсон гэхэд эргэлзээтэй.

 Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг яагаад, ямар үндэслэлээр уул уурхайн лицензтэй Монголын хамгийн баян 30 гэр бүлд багтаасан тухай өөрөө тайлбарлаагүй. Харин Тамгын газрын дарга нь Монголын хүн ам гурван сая тэгээд хуваах үйлдлийн аргаар гучин гэр бүл гэдэг санааг олсон тухай “сонгодог” зохиолоо танилцуулсан. Уг нь түүний тооцоогоор 30-аас хамаагүй олон гэр бүл багтаж байгаа аж. Чухам хэн, хэний гэр бүлийг хассан, хэн, хэн гэдэг гэрийн эзэнтэй өрх ямар “аз”-аар тэр 30-д багтсан тухай тайлбар баримт сэлт одоогоор илрээгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд түүний мэргэн санааг биширч суудаг л хүн бололтой дүр зураг л харагдах болов. Дээрх хуулийг юуны тулд батлуулахыг зөвшөөрөхгүй байгаа тухай одоогоор тайлбар алга. Энэхүү хоригийн тухай тайлбар Х.Баттулгын амнаас бус Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын амнаас унана гэдэгт ч олон түмэн бат “итгэлтэй” байна.   УИХ-ын чуулганы үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол улс гурван Ерөнхийлөгчтэй болсоны нэг нь З.Энхболд гэдгийг албан  бусаар зарласан.   

                   Б.Хурцад хориг тавих, үгүйг З.Энхболд мэдэх үү...

Ерөнхийлөгчийн маань амьд ахуйн хойд дүрээр тодроод байгаа З.Энхболдын амнаас “алт” шиг нэг сайхан үг унаасай гэж ард түмэн хүлээх болоод ганц нэгхэн хонож байна. Учир нь саяхан Хууль зүйн сайдтай аман “дайн” зарлаад, шагналд нь Солонгост очиж Элчин сайдаар суух эрх өвөрлөсөн нэгэн эрхэм бий.  Улс төрчдийн бүхий л нууц материалын “архив” гэгддэг Б.Хурц гэх энэ эрхмийг ТЕГ-ын даргаас буугаад, нэлээд төнхүүлж, шалгагдана гэж олон нийт харж хүлээж байв. Гэтэл харин дээрх ээлжит “шагнал”-аа хүлээж авах нь нэгэнт тодорхой болж байх шиг.

 Одоо түүнд саад хийх гэж оролдох цорын ганц боломж бол Ерөнхийлөгчийн хориг. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцад дорвитойхон үндэслэл гаргаад, хөдлөшгүйгээр хориг тавьж чадвал тэр зогсоно.  “Tvvний намтарт Таг­нуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлт­сийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөдрийн МАН-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бий ч гэж ярьдаг...” гэж сэтгүүлч Б.Хурцболд нийтлэлдээ дурдсан байна. Тэгэхээр Б.Хурцыг сайн “нэгжвэл” гарах “юмтай” л хүн аж. МАНАН бүлэглэлийн толгойлогч нар буюу М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын шадар гэгддэг түүний  “хар авдар”-т юм юм бий тухай толгойтой бүхэн харддаг. Гагцхүү хориг тавих, үгүй нь З.Энхболд “ерөнхийлөгч”-ийн мэдэх зүйл биз ээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.179.243) 2025 оны 03 сарын 13

Хурцыг нэгжээд байх юу байдаг юм. Түүнийг ард түмэн бүгд л мэдэж байгаа ш дээ. Наад зах нь хулгайлж авчирсан ЭНХБАТ гэдэг хүний хувь заяа эмгэнэлтэй дуусахад Хурцын харгис, хүн биш гэдэг нь харагдаад яригдаад байгаа. Тэгээд ийм хүнийг шагнаад элчингээр явуулж байна гэхээр МОНГОЛ ын төр засагт байгаа хүмүүс үнэн муухай юм даа

1  |  0
Зочин(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Зөндөө чадвартай залуучуудыг хардаггүй нүд. Их танил, намын эсвэл нутгийн хүн, нууц амрагийн ах дүү нараасаа салж чадахгүй, тэднээрээ л тойрон хүрээлүүлсэн захирал, дарга нар бол их явцгүй муу менежерүүд гэж болно доо. Өө би танай нутгийн хүргэн шүү намайг бодоорой гэх залуучууд бод үнэхээр инээдмийн харагддаг юм байна лээ. Чингис хаан шиг чаддаг хүнийг дэргэдээ ажилуулах нь зөв дөө. Ерөнхийлөгч ганцаараа хийж барахгүй тул хажуудаа зөв хүмүүсийг л олоод итгээд явбал болно

1  |  0
АМЖИЛТ(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

АЛТЖИНГИЙН НӨХӨР БАТТУЛГА ТАЛХ ЧИХЭРИЙН ХАШААНД НУУЦ СПИРТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН.ЛАВ Л ЭНЭНЭЭС ЭХЛЭЭД ЗӨНДӨӨ ИХ БАРИМТУУД ХУРЦЫН ГАРТ БАЙГАА.ТЭГЭХЭЭР ХУРЦ ДААМ ГАРСАН ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА ДАА ГЭЖ.

1  |  0
Top