Ардчилсан нам авлигачдаасаа салж байж шинэчлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

  Ардчилсан намаас нэр бүхий улс төрчид салан тусгаарлаж, шинэ нам байгуулах тухай мессеж өнгөрсөн долоо хоногт “нисэв”. Г.Батхүү, Л.Болд, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар нам байгуулах гэж байна гэсэн таамаг гарлаа.  Хоёр жилийн өмнө Монголын ардчилсан нэгдэл буюу МоАН санаачлага гэх шинэ фракцыг Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ш.Түвдэндорж тэргүүтэй нөхөд байгуулж улс төрийн үйл ажиллагаа явуулах болсон билээ. Намын даргын өрсөлдөөнд хүчтэй оролцохын тулд энэ оны эхээр тэдэн дээр “Нэг ардчилал” клубынхэн нэгдсэн. Тэгэхээр хоёр клуб (фракц)-ын нэгдэл, тэдний зүгээс шинэ нам байгуулах тухай сураг дуулдаж байна.

 “Шонхор”, МоАХ, “Алтангадас”-ынхан нэг талдаа гарч эвлэлдэн нэгдсэн учраас нөгөөдүүлийнх нь хувьд АН дахь байр суурь нь тун бүрхэг бий. “Шонхор”-ынхон намын дарга, апрадыг бүхлээр нь удирдаж, МоАХ-оос Ерөнхийлөгч сонгогдсон. “Алтангадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсоноос үзэхэд “Шонхор”, МоАХ-ынхантай “Алтангадас” нь нэгдмэл байр суурьтай болжээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ гурав (МоАХ, “Шонхор”,  “Алтангадас”) хүчирхэг нэгдлийг бий болгож МоАН, “Нэг ардчилал”-ынхан намын бодлогын гадна талд үлдэх болсон юм. Намын удирдлага, зохион байгуулалт, дотоод сонгуулийн үйл явцыг шүүмжилж ирсэн хүмүүс нь МоАН, “Нэг ардчилал” клубынхан. Намын дарга С.Эрдэнийн “азаргалсан” бодлогыг намынх нь зарим нь тэвчдэггүй.  Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, М.Батчимэг зэрэг дунд үеийнхэн намын удирдлагаа өнгөрсөн жил гаруй хугацаанд их бага хэмжээгээр шүүмжилж ирлээ.  

Ингэж “шоовдорлогдож” байгаа учраас шинэ нам байгуулахыг эрмэлзэж байхыг үгүйсгэхгүй. Харин тэдний ард хүч өгч буй хүн нь Ц.Элбэгдоржийг байгаа гэх. Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, М.Батчимэг гээд түүний улс төрд хөтлөн оруулсан залуучуудыг нам байгуулах нь гэсэн мэдээлэл гарсан учраас ингэж таамагласан байхыг үгүйсгэхгүй. Мэдлэг боловсролтой Л.Гантөмөр, М.Батчимэг, Л.Болд зэрэг төрд, намд ч хэрэгтэй залуучууд АН-аас зайгаа баривал халгаатай явдал болно. АН хоёр хуваагдсан юм шиг харагдана.

Харин авлига, хөрөнгө мөнгө завшсан, уул уурхайн бизнест холилдсон нөхдөөс намаа орхих нь АН-д ашигтай. Үнэхээр АН-аас Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд гарвал сайн ч байж мэдэх билээ. УИХ-ын чуулганы индрээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авсан асуудлыг шүүмжилж, улаан нүүрээрээ хамгаалж, ичгүүр сонжуургүй ханддаг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг элгээрээ хамгаалдаг Ц.Элбэгдоржийн увайгүй үйлдлийг Монголын ард түмэн жигшсэн. АН авлигачдаас салж байж шинэчлэгдэнэ. Энэ утгаараа Ц.Элбэгдорж АН-д хэрэггүй нэгэн. Авлига, уул уурхай, эдийн засгийн хууль бус бизнест оролцсон хүмүүсээс АН салж байж шинэчлэлийн үйл явцад эерэгээр нөлөөлөх ёстой. Оюутолгойн гэрээг Монголын ард түмний талд ашиггүй байгуулсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нараас АН салах нь намд л ашигтай.

Тийм учраас Ц.Элбэгдорж, түүнийг дагаад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын нөхдүүд АН-аас гарах нь тус намд муу зүйл биш. Одоо үед улс орон, төр засаг, улс төрийн намууд авлигачдаасаа салах нь юу юунаас чухал байна. Авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан нөхдүүдээс салж чадсан нам л шинэчлэлийн эхлэл болно. Ард түмнээс ч оноо авч чадна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэнзэн(182.160.36.85) 2017 оны 11 сарын 07

бас батүүл халзан баттулга гармгайбаатар фортун батбаяр нарыг хөөх хэрэгтэй.

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 11 сарын 07

Elbegdorj ANiin gishuun bish ter haashaach orj bolno harin ene yam bicheed baigaa nuhur ANiig zadlan butargahiig yamar ih husej bn aa iim nuhduudees bolj mongolchuud hoorondoo alaltsaj mash ih hohirson doo

0  |  0
ККК(202.9.41.68) 2017 оны 11 сарын 06

ОЮУТОЛГОЙН ОФФШОР 3 БАЙНА ШҮҮ ДЭЭ..ЭНЭ 3 АН-Д ГАЙ ТАРИНА ДАА...

0  |  0
PPP(202.9.41.68) 2017 оны 11 сарын 06

Харин авлига, хөрөнгө мөнгө завшсан, уул уурхайн бизнест холилдсон нөхдөөс намаа орхих нь АН-д ашигтай. Үнэхээр АН-аас Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд гарвал сайн ч байж мэдэх билээ.

0  |  0
Irgin(202.70.46.208) 2017 оны 11 сарын 06

S.bayartsogt , saihanbileg , Enhbold metiin hymyys namaas garbal gishyyd ni bayarlana ,harin Lu Bold , Lu .Gantymyr metiin sheet yd garbal haramsaltai .

0  |  0
ээ(202.5.196.171) 2017 оны 11 сарын 06

энэ 3 залуучуудаа баллачихлаа. Одоо Эрдэний хувийн компанид дуртай дургүй зүтгэх л үлдлээ

0  |  0
0(112.72.12.70) 2017 оны 11 сарын 06

Эх орноо доройтуулж Эрдэнэтийг залгисан Элбэгдоржийг дүүжлүүрт өлгий

0  |  0
Зочин(112.72.12.76) 2017 оны 11 сарын 06

Энэ муу хогийн ардчилал нэртэй бузаруудыг алаач. Ардчилал гэгч капиталист тогтолцоог үтэр өшиглөн хаяад луйварчин хулгайч наргүй нийгэм байгулий. Энэ муу гурвыг нэг биш мянган удаа алж үхүүлэх юмсан

0  |  0
Зочин(59.153.112.76) 2017 оны 11 сарын 06

Естой монголоо гэсэн сэтгэлгуй хумуус

0  |  0
ХА ХА ХА АХ АХ ХА(202.9.43.43) 2017 оны 11 сарын 06

СЭЖГИЙН ГУРВАН НОВШИЙН ЗУРАГ БАЙНА ДАА.

0  |  0
X(59.153.114.31) 2017 оны 11 сарын 06

ELBEGDORJ BAYARTSOGT SAIHANBILEG NAR NAM BAIGUULAH N BAITUGAA SHOROND BUH NASAARAA SUUH YOSTOI HUMUUS

0  |  0
иргэн(202.21.98.174) 2017 оны 11 сарын 06

дахиад л нөгөө хэд?!!! амьд байх юм бол эд хийдгээ хийж таарна. сурсан юм нь энэ шүү дээ! тиймдээ ч цаазгүй улс болгосон шүү!!! улсын хөрөнгө идсэн энэ тэр бол юу ч биш! Монгол улсыг сөнөөж байж л дуусна. Байгалаасаа тийм юм чинь. ТӨРМӨЛ ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧИД

0  |  0
зочин(103.57.92.245) 2017 оны 11 сарын 06

Ёстой 3 зүс нийлсэн бас улс төрийн эдийн засгийн авилгалчдын бүлэглэлийг хэн дийлэх вэ? Хулгайлахдаа гаршсан энэ нөхдийг хуулийнхан дийлэхээсээ өнгөрсөн.

0  |  0
АН... МАН сөнөсөн (203.91.117.8) 2017 оны 11 сарын 06

Юун Ардчилсан Нам бэ? Аль эрт булшилсан шүү дээ. Одоо албан тушаалд дуртай хэдэн нөхөд Ардчилсан гэх нэр барин хувийн зорилгодоо ашиглаж байгаа. АН гэж боловсон хүчний бодлого байхгүй лидер гэсэн хэсэг бусаг биеэ тоосон халтруудын тоглоом байсан. Жинхэнэ үзэл санаа, бодлого, эх орноо гэсэн хэсэг бий. Гэхдээ тэдэнд нь эр зориг дутуу... АН-г шинэчлэл нэрээр дампууруулсан. Тэр нь чдээр байсан. Ер нь ардчилал ярьсан коммунист, фашистууд байсан. Дахин нэг хэсэг нь шинэ нам байгуулаад ч хол явахгүй. Тэд МАН, МАХН-тай нийлж Монголыг устгах, төрийг хүчгүйдүүлж, эдийн засгаа алсан алуурчид ШҮҮ ДЭЭ..

0  |  0
Билэгт(128.199.129.220) 2017 оны 11 сарын 06

Эрдэнэ байгаа цагт энэ нам хувийн компани л болох байлгүй. Гайгүй залуус нь гараад шинэ нам байгуулаасай.

0  |  0
nergui(202.72.243.212) 2017 оны 11 сарын 06

uneheer muu gurwan hunee olood gargasan bha zuw

0  |  0
Top