“МЭК” судалгааны байгууллага сар бүр улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаа явуулж үнэлэлт дүгнэлт өгдөг. Аравдугаар сарын улс төрийн дээрх судалгааны дүн гарчээ. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 иргэнээс 2017 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан гэж дээрх судалгааны байгууллагаас онцолж байна. Судалгаагаар улс төрийн голлох хүчин МАН, АН-ын рейтинг буурчээ. Судалгааны дүнгийн талаар “МЭК” ХХК-ийн захирал Л.Золбаатараас тодрууллаа.
Судалгаагаар улс төрийн намуудын ретинг хэр гарч байна вэ?
Хоёр том намд итгэх итгэл харьцангуй бага байна. Аль алиных нь үнэлгээ нь 3 – 4 оноотой байна. Ардын нам нь 3.8-тай, Ардчилсан нам нь 4 гарантай байгаа юм. Нэгээс 10-ын хооронд оноо өгч буй үнэлгээ шүү дээ. Ядаж тавдаа ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт “Та аль намыг дэмжиж байна вэ” гэсэн асуултад хариулагчдын 7 хувь нь МАХН гэсэн байна . МАХН тогтмол 7 хувь байгаа нь хатуу сонгогчтой байна гэсэн үг. АН-ынхан буурч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 40 гаруй хувьтай өндөр байж байгаад түүнээс хойш буугаад явчихсан. Ардын намын рейтинг ч бага байна. Хэнийг ч дэмжихгүй 40 гаруй хувь бий. Тэгэхээр ер нь намд итгэх итгэл буурчихаад байна гэдгийг харуулж байгаа.
Хоёр том нам улс төрийн эрхийг ээлжээр барьж байгаа шүү дээ. Хэрэв ийм байдлаараа байвал 2020 онд энэ тогтолцоо эвдрэх магадлалтай. Дахиад гурав, дөрөв дэх хүчин ч юм уу гарч ирэх боломжтой. Эсвэл бүр бие дааж гарч ирсэн Жавхлан мэтийн нөхдүүд олон гарч ирэх магадлалтай. Тэгэхээр хоёр нам дотроо учраа олж иргэдийн итгэлийг дахиж олж авах тал дээр анхаарах ёстой болж байна.
2020 онд гуравдагч хүчин амжилт олох боломжтой гэсэн үг үү?
Зөвхөн гуравдагч хүчин гэж ойлгож болохгүй юм даа. Бусад улс төрийн хүчин. Жавхлан шиг хүмүүс олон сонгогдох магадлалтай. Хуучин С.Ганбаатар ч гэсэн рейтинг өндөр байсан шүү дээ. Тийм бие даасан, хэт популист юм ярьдаг хүмүүс гарч ирэх магадлал өндөр болж эхэлж байна.
АН-ын хувьд МАН-аас арай илүү рейтингтэй байна уу?
Арай илүү байгаа. Гэхдээ эдийн засгийн хямралын үед сөрөг хүчний нэр хүнд яасан ч байсан Засгийн эрхийг барьж байгаа нөхдүүдээс өндөр байдаг. Тийм л ялгаа бий. Түүнээс АН сайндаа, мундагдаа ч биш юм. Эдийн засаг тааруу байгаа үед сөрөг хүчин илүү рейтингтэй байдаг.
Судалгаанд оролцогчид Засгийн газарт хэр үнэлгээ өгч байна?
У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүлээлт өндөр байна. Өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газар анх томилогдохдоо рейтинг өндөр байсан. Гэвч 2016 оны наймдугаар сараас хойш шувтан унасаар ирсэн. Энэ уналт нь эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа. Ер нь эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газрын нэр хүнд өндөр байна гэж байхгүй. Тиймээс иргэдийн түвшинд хямрал зүгээр болохоос нааш Засгийн газрын үнэлгээ сайжрахгүй.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
яагад популист гэж тэд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс шүү үгээ бодож ярь
ТЭГЭЭД ЯАХЫН МИЕЭ ЭНХАМГАЛАН ХҮРЭЛБААТАР НАР ШИГ НЬ ОЛОН БАЙХ ЁСТОЙ ЮМУУ МЭК ЭЭ . ( ДЭЭХНЭ МЭДРЭЛИЙН ГАЖГИЙГ МЭК ГЭДЭГ БАЙЖ БИЛЭЭ)
МАХН тогтмол 7 хувь байгаа нь хатуу сонгогчтой байна гэсэн үг. АН-ынхан буурч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 40 гаруй хувьтай өндөр байж байгаад түүнээс хойш буугаад явчихсан. Ардын намын рейтинг ч бага байна.
МЭК МЭДРЭЛ ГАЖИГТАЙ ТАРГАН ГАХАЙ МИНЬ ЧИНИЙ ХАЖУУД ЖАВЛАН АРД ОЛОН СОНГОСОН ГИШҮҮН ЧИ БОЛ ХЭН БИШ НАМ ДАГАСАН ХУ Ж ААА ЛА ЛА Р
tegvel ch balai ym bolloo shu. Uls ulam l heztsuu boloh baih daa
tegvel ch balai ym bolloo shu. Uls ulam l heztsuu boloh baih daa