Автобусаар зорчигчдын долоо хоногт гаргасан зөрчил 26 сая төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07
  Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавих эрхтэй автобусны шалгагч нар аравдугаар сарын 20-26-ны хооронд 20 Автобус компанийн 63 чиглэлд шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар нийт 67413 зорчигчоос  зөрчил илэрсэн байна.  Өндөр настны карт ашигласан 1321, Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн карт ашигласан 1179, Оюутаны карт ашигласан 993, Хүүхдийн карт ашигласан 10,368, Мөнгөөр үйлчлүүлсэн 16169, хөлс төлөөгүй 27312,  үлдэгдэл хүрэлцэхгүй 10071 тооны гэх мэт нийт 67413  зөрчил илэрсэн байна. 

Эдгээр зөрчлөөс 26 сая гаруй төгрөг улсын төсөвт орох боломжтой байжээ. “Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохих журмын дагуу хөлсөө төлөн үйлчлүүлэх хэрэгтэй” гэж Нийслэлийн тээврийн газраас сануулж байна. 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top