Ж.Батзандан “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярыг хүлээн авч уулзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг хүлээн авч уулзсан байна. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж, эцэс сүүлд нь шүүхийн хаалга татахад хүрсэн түүнийг тэмцэгчийнх нь хувьд хүлээн авч уулзан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ.

Ц.Мөнхбаяр нь дээрх “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж, улмаар “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг хатуу эсэргүүцэж, төрийн ордны гадна галт зэвсэг хэрэглэсэн хэргээр шүүхээс хорих ял сонссон юм. Тэрээр одоо ч уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хатуу эсэргүүцдэг нэгэн юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
Top