МҮЭХ ерөнхийлөгчөө шинээр сонгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо их хурал өнөөдөр эхэлнэ. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг их хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгоно.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлээд байгаа юм. Их хуралд оролцогчдын олонхийн санал авсан нэр дэвшигч МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдох юм.

Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцоно.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top