ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  2018 оны төсвийг тус тус хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эмч, багш нартай уулзахад цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Урамшуулал байдлаар мөнгө тарааж ирсэн нь Монголын төрийн сүүлийн 10 гаруй жилийн муу соёлын нэг хэлбэр гэж тэд хэлж байна. Үүнийг ч би үнэний ортой гэж боддог. Бид гаргалгааг нь олон талаас нь ярих хэрэгтэй. Эмч нар илүү цагаар ажиллах сонирхолтой байдаг юм байна. Гол нь илүү цагийн мөнгийг Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу хоёр дахин нугалаад өгчих гэдэг хүсэлтийг тавьж байна. Багш нар ч мөн адил. Илүү ажил хийсэн цалин хөлсийг өгдөггүй нь тэдэнд хүндрэлтэй байгааг уулзсан эмч нар бүр хэллээ. Цалинг нь  нэмэхгүй атлаа түр зуурын хууралт хийх нь хэр оновчтой вэ. Тэр утгаар нь Ерөнхийлөгч хориг тавьсан байх. Мөнгө тараасан бодлого бол ямагт муу үр дагавартай байдаг. Харин хөдөлмөр, боловсрол, чанар, хөгжлийг  дэмжсэн үнэлсэн бодлого ямагт сайн үр дагаврыг авчирдаг гэдгийг санаарай" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:"Ерөнхийлөгчийн хоригийг би улстөржсөн алхам биш Монгол төрийг эдийн засгийн үрэлгэн бодлогоос сэргийлсэн хориг гэж бодож байгаа" гэв.

Ингээд Байнгын хорооны  гишүүдийн 81,2 хувь нь хоригийг  дэмжсэнгүй.


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top