МАН-ын Их хурал маргааш хуралдана

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

  Монгол Ардын Намын XXVIII Их  маргааш эхлэнэ. МАН-ын ээлжит их хурлаар намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаагаа улс орон даяар зохион байгуулж намын 1815 анхан шатны байгууллагаас1309 хүнийг төлөөлөгчөөр сонгосон байна.

Нийт төлөөлөгчдийн 306 буюу 24 хувь эмэгтэйчүүд байгаа ажээ. МАН-ын Их хурлаар намын даргаа шинээр сонгох юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, "Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Майцэцэг өрсөлдөхөөр болоод байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top