Т.Серикжаныг Баян-Өлгийн Засаг даргаар томилох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

  Баян-Өлгий аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 төлөөлөгч Засаг дарга А.Гылымханыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргаж, уг асуудлыг аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа албан тушаалаас нь чөлөөлөөд сар орчим болж байна. Харин оронд нь ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг томилуулах шийдвэр гаргасан байдаг.  Энэхүү саналаа Ерөнхий сайдад уламжилсан ч хараахан хариу өгөөгүй байгаа юм байна.

 Ирэх долоо хоногоос Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах эсэх шийдвэр гаргах аж. Т.Серикжан нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажилладаг. Аймгийн төсөв хэлэлцэж байгаа энэ үед Баян-Өлгий аймаг засаг даргагүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Т.Серикжаныг Засаг даргаар томилох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top