Кэти Перри, Орландо Блум нар “баригдав”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Дуучин Кэти Перри, жүчигчин Орландо Блум нар дахин хамтдаа байгаа бололтой. Тэднийг Мальдивт амарч явахад нь папарацчид “барьж авчээ”. Таван одтой зочид буудалд байрласан тэд хүмүүст танигдахгүй байх гэж их хичээж байсан гэнэ. Гэвч одод нуугдаж чадсангүй.

33 настай Кэти, 40 настай Орландо нар өнгөрсөн оны хоёрдугаар сард салсан билээ. Тэд анх 2016 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр дотно байгаа нь ажиглагдсанаар үерхлээ нууцалж чадаагүй юм. Жил гаруйн дараа тэд салсан ч хамтдаа хэд хэдэн арга хэмжээнд оролцсон билээ. Гэхдээ Кэти, Орландо хоёр харилцааныхаа талаар ямар ч үг цухуйлгадаггүй юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(217.227.210.234) 2025 оны 03 сарын 13

Ene 2 suuchwal ug ni

1  |  0
Top