АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин 36 настай Иванка Трамп алдартай бизнес хатагтай төдийгүй олон хүүхдийн ээж. Тэрбээр 37 настай саятан Жаред Кушнертэй найман жилийн өмнө гэрлэсэн билээ. Тэд хоёр хүү, нэг охинтой юм. Тэгвэл Иванка нөхрийнхөө төрсөн өдрөөр цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ жирэмсэн харагджээ. Тэрбээр нөхөртөө хандан “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жаред! Чи хамгийн гайхалтай аав, нөхөр, найз. Миний мөрөөдлийн эр хүн” гэж бичээд хамт авахуулсан зургаа оруулжээ. Уг зургийг харсан хүмүүс Ерөнхийлөгч Трампыг дахиад өвөө болох гэж байна гэж бодон Иванкад дөрөв дэх хүүхдээ хүлээж байгаад нь баяр хүргэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн байна.
Гэхдээ уг зураг 2016 оных гэж зарим хүн үзэж байгаа аж. Иванкаг бага хүү Тёодорыгоо тээж байхад авахуулсан уг зургийг Жаред Кушнер өнгөрсөн жил “Инстаграм”-даа оруулж байсан гэж хүмүүс бичсэн байна.



О.Саша

Сэтгэгдэл ( 0 )