Монгол улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар "Их хот"-ын хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын "А" танхимд иргэд, ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын төлөөлөл хувийн болон албаны шинжтэй хүсэлтүүдийг гарган шийдвэрлэж өгөхийг хүслээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, олон нийтийн байгуулагын төлөөлөлтэй нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь хууль, журмын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь уламжилна гэдгээ хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )