Майкл Коэн: Трампын нэр хүндийг унагах гэсэн ээлжит цуурхал л байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амраг байсан гэх порно жүжигчний талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, бүсгүй 2006 оны долдугаар сард Тахо нуурын эрэг дээрх амралтын газарт Доналд Трамптай амраглажээ. Трамп тухайн үед Меланиятай гэрлээд жил болж байсан нь шүүмжлэлийн бай болоход нөлөөлж байгаа билээ.

Сторми Дэниелс гэх нэрээр порно кинонд тоглодог байсан жүжигчин Стефани Клиффордод тухайн үед Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 130 мянган ам.доллар өгч, тэрбумтантай унтсан талаараа эм нээхгүй байхаар тохиролцож байсан гэж зарим хэвлэл мэдээлжээ. Тэгвэл зарим нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сарын өмнө энэ тохиролцоог хийсэн гэж мэдээлсэн байлаа.

Тэгвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн “Хэвлэлүүдэд мэдээлж байгаа шиг зүйл болоогүй. Би тийм зүйлд оролцоогүй. Энэ бол Трампын нэр хүндэд нөлөөлөх гэсэн ээлжит сенсаац мэдээлэл л байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиролцоо хийсэн гэж байгаагаас нь харахад Трампыг Ерөнхийлөгч болсонд барьцсан нэгний тараасан мэдээлэл” гэж “The Wall Street Journal” сонинд ярьжээ.

Сторми Дэниелс нэрээрээ алдаршсан жүжигчин Стефани Клиффорд нь 2005-2012 онд кино урлагт идэвхтэй байсан нэгэн юм. Тэрбээр зөвхөн порно кинонд тоглоогүй. Жүжигчин бүсгүйн тоглосон “The Soul Man”, “Party Down” зэрэг олон ангит кино, “Finding Bliss”, “Knocked Up” зэрэг нэг ангит кино нь алдартай билээ.

https://media.tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201801130910-b8y4.htm/1.jpg

Сторми Дэниелс

http://bulvar.com.ua/img/forall/users/0/31/s_trampom.jpg

Трамп өмгөөлөгч Майкл Коэний хамт.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

ARE YOU IN NEED OF AN URGENT LOAN IF YES KINDLY CONTACT US VIA SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

1  |  0
(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

ARE YOU IN NEED OF AN URGENT LOAN IF YES KINDLY CONTACT US VIA SKYLITELENDINGAGENCE@GMAIL.COM

1  |  0
koi(41.85.161.187) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

1  |  0
Top