Намрын чуулганыг өнөөдөр хаана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана.  УИХ 2017 оны намрын чуулганаар нийт 17  асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ихэнхийг нь батлаад байгаа юм. Үүнд:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад гэсэн асуудлыг багтаасан байдаг.

 

 Намрын чуулганы төгсгөлд дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Үдээс хойш;
- Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
- Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох;
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт.
 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top