Ж.Батзандан: Ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхөд сайддаа машин авч өгсөн юм билээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж  сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ: "Эдийн засгийн өсөлт нь та бүхний гавъяа биш.Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой"

  "Намрын чуулганы үйл ажиллагаанд улс төр, нийгэм, төсөв санхүүгийн  чиглэлээр дүгнэлтээ гаргаж байгаа. Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Намрын ээлжит чуулганаар АН-ын бүлэг эхэнд тавьж байсан асуудлаараа ажилласан. Эрх баригчдыг сөрөхийн тулд сөрж ажилласангүй. АН-ын бүлэг ямар асуудал оруулах талаар бодлогын шинжтэй асуудал дээр түлхүү ажилласан. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд төлөвлөж байсан хууль хэлэлцүүлгийн асуудлаар төлөвлөсөн ажлаа амжилттай хийж хэрэгжүүллээ. Мөнгө хүүлэлтийн эсрэг, Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар, Банкны тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг зургаан хуулин дээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай хийсэн. АН-ын бүлгээс Ерөнхий сайдад гурван удаагийн шаардлага сануулгыг хүргүүлсэн. Намрын чуулганы хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, ард иргэдийн амьдрал ахуй сайжирна гэсэн хүлээлт үнэдээ талаар болсон. Эрх баригчдийн ам, ажил хоёр зөрж байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүн эрх баригчдад хүрч байгаа, ард иргэдэд хүрэхгүй байна.  Мөнгө байхгүй, төсөв хүрэхгүй гэсэн атлаа эрх баригчид дэндүү тансаглаж байна. Намрын чуулганаар  эдийн засгийн шинжтэй хуулиуд үнэндээ гараагүй.

Эрх баригчид өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт болоод том төслүүдээ хөдөлгөж чадсангүй. Харамсаж байна. Бид 65-ын бүлгээс эвтэй байж, амлалтаа биелүүлээсэй гэж хүснэ. Болохгүй зүйлийг шаардана. Энэ нь бидний үүрэг. Агаарын бохирдлын асуудлаар УИХ-аас тогтоол гаргасан. Цаг тухайд нь шийдэх үүргийг УИХ-аас өгсөн. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тогтоолын хэрэгжилтийг  зөрчиж байна. Цэвэр агаарын тухай хуулийг намрын чуулганд багтаан батлах үүрэг өгсөн ч хийсэнгүй. Тогтоол, хууль хоёр нэг шатанд явах ёстой.Мөн олон татвар нэмээд, үүнээсээ эргэж буцсан шийдвэр гаргасан. Буцаасан татвараас үүдэж төсөвт тодотгол хийх ёстой байсан ч хийгээгүй. Намрын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дуусаж байгаа ч гэсэн  ээлжит бус чуулган зарлах байх гэж харж байна. Өнгөрсөн хоёр жилд томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал шийдэлгүй хүлээгдэж байна. Онцлох ажил, үйл хэрэг хийсэнгүй. ОУВС Сангийн яамтай уулзахдаа нэг үнэнийг хэлсэн байна. Эдийн засгийн өсөлт нь та бүхний гавъяа биш.Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэдгийг  тэд онцолж хэлсэн  байна. Хэрэв эсрэгээрээ үнэ буурвал эдийн засагт томоохон хүндрэл учирна гэдгийг сануулсан.


 

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА: Засгийн газарт эдийн засгаа сэргээх бодлого дутагдаж байна

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газарт эдийн засгаа сэргээх бодлого дутагдаж байна. Ялангуяа УИХ-аас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтуудаа хангалтгүй хэрэгжүүлсэн. Үүнтэй дагалдсан 13 хуулийг батална гэсэн. Нөгөө л хэдэн хуулиа баталснаас өөр зүйл хийсэнгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэрэгцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн

-Манай бүлэг Төрийн байгууллага төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт хийгээд явна. Хамгийн эхний шалгасан ажил бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэрэгцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэсэн албан бичиг ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарцуулагдах ёстой мөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад  машин авч өгсөн нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл юм. УИХ шүүх байгууллага биш, бид ч шүүгч биш. Асуудлыг шүүхийн байгууллага тогтооно. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт бүрийг ажлын хэсэг олон нийтэд ил болгох ажлыг үргэжлүүлэн хийнэ. 


 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан

-2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэлх хугацааг намрын чуулган гэж нэрлэдэг. Энэ хугацаанд юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, 10 гаруй татвар нэмж, буцсан намрын чуулган байлаа.Бараа таваар, шатахууны үнэ нэмэгдсэн чуулган байлаа.  Эрх баригч нам эргэж хургасан шийдвэр гаргасан өдрүүд байлаа.Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад  эрүүл саруул, алсыг харсан бодлого алга.Засгийн газраа унагсан эрх баригчид хоорондоо ноцолдсон талцаж хуваагдсан намрын чуулган байлаа. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан, эрх баригчид. Тэдэнд улс төр, эдийн засгийн эрүүл, алсыг харсан бодлого байсангүй. Тэд эрээ цээргүй худлаа ярьдаг, хэлснийхээ эсрэг хийдэг, хэлснээсээ буцдаг. Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулахыг шаардна. Багануурын үйлдвэрийг луйврын бүлэг авахыг санаархаж байна.

Ш.АДЪЯАМАА


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

ene muu Amgalanbayr gej hogshin uhniig nyagtlantai ni hamt odoo shuud ATG barivchlaad shuuhed shiljuuleechee yahlaara toriin mongoor saidad dolignoj tolovlogdoogui eh uusvergui hudaldan avalt hiideg yum be davsan orlogo chin ulsin tosovt tovloroh yostoi bolohoos ingej davardag yumuu iim yumiig l ATG tas stohij bh yostoi sh de ene bol alban tushaaldaa uldeh gej toriin horongiig ur ashiggui zartsuulsan ilt avilgiin gemt hereg bna shuu

1  |  0
зочин(202.9.40.174) 2025 оны 03 сарын 13

Дарга нарт бялдуучилдаг, мөнгө , эд зүйл, автомашин мэт өгдөг хэсэг хүн яам, агенлагийн дарга, дэд дарга, улмаар УИХ-ын сонгуульд орж дэвшдэг нь амьдрал харагдаж л байдаг. Манай хуулиар нотлох баримт болгож чаддагүй учир энэ бол хардалт, хий дэмий яриа болоод л өнгөрдөг, бодит үнэн. Жнь: АН,МАН-д олон сая төгрөрөг өгөөд УИХ-ын гишүүн болсон компаний эзэд, уул уурхай эзэмшигчид. Төрийг ялзруулсан авилга гэж үүнийг л хэлдэг байхдаа.

1  |  0
hg(202.72.245.165) 2025 оны 03 сарын 13

tetgevriin humuuse nas nuhtsulni bolchood bhad gargahgui uhvel uhne biz gesen,zaluus ni ajilgui bhad ogt toohgui yaduu blgah gesen iim l bodlogo yavuulj irsen de mal kom-stuudiig songovol iim yum boldog

1  |  0
батхүү(202.179.31.49) 2025 оны 03 сарын 13

олигтойхон Шадар сайдгүй болоод тэгж байгаа юм.

1  |  0
батхүү(202.179.31.49) 2025 оны 03 сарын 13

олигтойхон Шадар сайдгүй болоод тэгж байгаа юм.

1  |  0
элдэвочир(202.179.31.49) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн шийдвэр биелүүлжх ерөнхий газарт давсан орлогыг нь буцааж олгодог нь сайхан хэрэг байна.Монгол улсын хэмжээнд Стандартын байгууллагын давсан орлого буцааж олгодоггүй энэ чинь нөгөө еэвэнгийн 2 тал гэсэн үг мөн үү.хариулах зоригтон байн а уу

1  |  0
Top